Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2019-03-03

Өнөөдөр аргын тооллын 2019 оны гураврдугаар сарын 3. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын 27. Адъяа гараг. Гоё хүүхэн одтой, хоёр хар мэнгэтэй шарагчин гахай өдөр.

Барилдлага: Түлэх  
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй 
Суудал: Огторгуй

Өдрийн наран 7 цаг 29 минутад мандан, 18 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ. 

Shuud.mn
Сонин хачин