Энрике Иглесиас: Хүүхдүүдийнхээ ачаар би ертөнцийг өөрөөр харах болсон
2019-03-03

Дуучин Энрике Иглесиас “www.thenewdaily.com.au” сайтад ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Та ААВ болоод нилээн хугацаа өнгөрлөө. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

 

-Тийм ээ, гайхалтай гэхээс өөр үг олдохгүй байна.

 

-Нэг л өдөр та хүү, охинтой болсон.

 

-Анна бид хоёр нэг л мэдэхэд дөрвүүлээ болчихсон.

 

-Ихрүүдийнхээ нэрийг хэн өгсөн бэ?

 

-Хүүг минь Николас, охиныг минь Льюс. Энэ хоёр нэрийг сонсоод л хэн өгсөн нь тодорхой байгаа биз дээ. Анна ихрүүдийнхээ нэрийг өгсөн. Анна тэдэнд Орос нэр өгөхийг хүссэн. Николас, Льюс ямар учиртай нэр болохыг би сайн мэдэхгүй байна. Ихрүүдийнхээ ачаар би их завгүй болсон. Аав болоод би их томоожсон. Тэднийхээ ачаар би ертөнцийг өөрөөр харах болсон  

 

-Хэрхэн томоожсон гэж?

 

-Зүгээр л олон муу  зуршилаа хаяхад хүрсэн.

 

 

-Та дургүйцээгүй гэж үү?

 

-Үгүй дээ. Надад дургүйцэх шалтгаан байхгүй. Тэр минь гайхалтай сайхан хүү, охин төрүүлсэн шүү дээ. Тиймээс надад дургүйцэх эрх байхгүй. Нэрнээс болж муудалцах нь утгагүй хэрэг.

 

-Хэрвээ та ихрүүддээ нэр өгөх боломж олдсон бол хэн гэх нэрийг өгөх байсан бэ?

 

-Анна жирэмсэн болохдоо л ирээдүйд мэндлэх хүүхдийнхээ нэрийг өгнө гэж хэлж байсан учир би энэ талаар бодож байгаагүй.

 

-Та хоёр гэнэт аав, ээж болсон гэдгээ өөрсдийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдэж, олон нийтийг гайхшруулсан?

 

-Хүүхдүүд минь мэндлээд хоёр долоо хоногийн дараа бид ярилцаж байгаад нэгэн зэрэг хүүхдүүдийнхээ зургийг инстаграмдаа хийхээр шийдсэн. Бусадтай аз жаргалаа хуваалцах нь гайхалтай хэрэг.

 

 

-Бидний гайхсан шалтгаан бол Аннаг жирэмсэн гэдгийг нь мэдээгүй явдал минь. Та хоёр хүүхдүүдийнхээ талаар их сайн нууцалсан. Гайхмаар шүү. Ямар ч хэвлэл, иргэн Аннагийн жирэмсэн зургийг авч чадаагүй?

 

-Бид их хичээсэн.

 

-Та 2001 онд гаргасан “Escape” дууны клиптээ Аннаг тоглуулж байсан. Энэхүү уран бүтээлийн дараагаас та хоёр болзох болсон. Та хоёрын харилцаа гайхалтайгаар үргэлжилсээр байна?

 

-Аннаг анх хараад л дурлаж билээ. Түүний уруулыг үнсэхдээ л би “Алдаж болохгүй бүсгүй байна” хэмээн бодсон. Тиймээс л өнөөг хүртэл ямар ч бэрхшээлийг үл тоон гараас нь атгасаар байна.

 

-Дуучин, теннисчин бүсгүй хоёрын дурлал бүх цаг үед олны анхаарлыг татсаар байна. та хоёр сүй тавьсан гэх мэдээлэл гарч байгаа. Энэ талаар?

 

-Тиймээ. Бидний дурлал тийм ч содон биш. Бусадтай л ижилхэн. Гэтэл бүх хүн биднийг ширтэх амаргүй байдаг.

 

-Гол асуултынхаа хариуг сонсож чадсангүй. Сүй тавих.

 

-Тийм ээ. Бид гэрлэх болно.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Della R.:
I want the world to know a great man that is well known as Dr. Zabaza ,he has the perfect solution to relationship issues and marriage problems. The main reason why I went to Dr. Zabaza was for solution on how i can get my husband back because in recent times I have read some testimonies on the internet which some people has written about Dr. Zabaza and I was so pleased and I decided to seek for assistance from him on his Email ( drzabazaspellhome@gmail.com ) Which he did a perfect job by casting a spell on my husband which made him to come back to me and beg for forgiveness. I will no stop publishing his name on the net because of the good work he is doing. I will drop his contact for the usefulness of those that needs his help. His Email is DRZABAZASPELLHOME@GMAIL.COM You can contact him today and get your problem solved. Call/WhatsApp number: +1 (548) 457-0555 https://drogunzabazaspellherbalhome.wordpress.com
2023-02-18
охиныг нь люси гэдэг юм юун льюс вэ
2019-03-04