Хаврын цагт АРЬСАА БОРЛУУЛАХГҮЙ байх арга
2019-03-04

Хаврын цагт арьс борлож, гэмтэх нь элбэг. Тэгвэл энэ үед арьсаа борлуулахгүй байх аргаас “www.wikihow.com” сайт мэдээллээ.

 

Алхам №1

 

 

Хаврын цагт үүсэх бүх төрлийн арьсны асуудлын даван туулахад тань НИМБЭГНИЙ ШҮҮС туслах болно. Та усанд орох үедээ бага зэргийн нимбэгний шүүсийг аяганд хийгээд хэрэглээрэй. Зөөлхөн даавуу эсвэл хөвөнд шүүсээ шингээгээд нүүр, хүзүү болон биеийн бусад хэсэгтээ жигд түрх. 1-2 минутын дараа хүйтэн бүлээн усаар арьсаа угаагаарай. Та долоо хоногт 2 удаа энэхүү аргыг хэрэглэж заншаарай. Нимбэгний шүүс хаврын цагт таны арьсыг борлуулахгүй байх болно.

 

Алхам №2

 

 

50 грамм сүүдээр 3 халбага нимбэгний шүүс хийгээрэй. Дараа нь ванндаа халуун ус тосоод нимбэгтэй сүүгээ хийгээд усанд 10-15 минут хэвтэж, арьсаа зөөлрүүлээрэй. Энэ арга арьсыг борлуулахгээс гадна биед үүссэн нөсөөт толбо зэргийг бүдгэрүүлдэг аж.  Та энэхүү аргыг 2-3 удаа туршаарай. Сүү арьсыг зөөлрүүлж, нимбэг арьсыг цагааруулдаг увидастай.

 

Алхам №3

 

 

Хэрвээ таны нүүрний арьс их эмзэг бол сүү тус болно. Та унтахаасаа өмнө бага зэргийн сүүгээр нүүрээ арчиж заншаарай. Зөвхөн унтахдаа энэхүү аргыг хэрэглээрэй. Сүүнд агуулагдах амин дэм арьсыг булбарай болгоно.

 

Алхам №4

 

 

Хаврын цагт зөвхөн өөртөө таарсан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхгүй бол арьс хуурайшиж, гэмтэхээс гадна борлодог. Тиймээс та шинэ туршилт хийхээ түр азнаарай.

 

Алхам №5

 

 

Хаврын цагт өдөр бүр усанд орох хэрэгтэй. Учир нь хаврын салхи арьсыг арьсыг гэмтээдэг.

 

Алхам №6

 

 

Мөн нүүрний арьсаа хамгаалах нэн чухал арга бол малгай, нүдний шил зүүх билээ. Мөн өөрийнхөө арьсанд тохирсон нарны тос хэрэглэх явдал.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин