Худалдааны дайн дуусахад ГАНЦХАН АЛХАМ үлдлээ
2019-03-04

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч онд БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ноогдуулж, хориг тавьсан билээ. Уг үйл явдлын дараахан дэлхийн хүчирхэг гүрнүүдийн дунд "худалдааны дайн" дэгдэж, эдийн засагт томоохон цохилт өгсөн юм. 

 

 

Тэгвэл "худалдааны дайн дуусахад ганцхан алхам үлдсэн" талаар АНУ-ын Сангийн яамны төлөөлөгч мэдэгдлээ.

 

БНХАУ-ын бараа, бүтээгдэхүүний импортод ногдуулсан тарифын бүгдийг нь цуцлах худалдааны хэлэлцээр байгуулахад хоёр тал тун ойрхон иржээ. 

 

"Гэрээний дагуу БНХАУ-ын бизнес эрхлэгчид оюуны өмчийг хамгаалахад илүүтэй анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж АНУ заасан гэнэ. 

 

Хоёр талын төлөөлөгчид өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш Бээжин, Вашингтон хотноо уулзаж, үр дүнтэй хэлэлцээр хийсэн байна. 

 

АНУ, хятадын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд тоогдуулсан хоригоо цуцлах шаардлагаасаа буцахгүй гэдгээ сануулжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин