Дээгийгийн “ТЭСРЭЛТ”
2019-03-04
Гэрэл зургийг MPA.mn

 

Улиастайн 2000 цэргийн тэмцлийн тухай өгүүлэх “2000” түүхэн уран сайхны кино өнгөрөгч баасан гарагт буюу энэ сарын 1-нд нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл боллоо. 

 

Манж Чин улсын эрхшээлд 200 жил харьяалагдсан монголчуудын эрх чөлөөний төлөөх тэмцлийн нэгээхэн хэсэг нь Улиастайн 2000 цэргийн бослого юм. Цэрэгт дайчлагдах нэрээр дарлагдаж байсан 2000 цэрэг эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө бослого гаргасан тухай түүхийг өнөөгийн нийгмийн залуус төдийлөн мэдэхгүй. Тэгвэл бодит түүхээс сэдэвлэсэн энэхүү уран сайхны киногоор дамжуулан хойч үедээ эх орныхоо тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх, багцалсан сум мэт эв нэгдэл хэзээд хэрэгтэйг сануулжээ.

 

Дээгий гэж нэг авьяастан байна шүү

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Түүхэн киноны гол дүрд гал цогтой, гал халуун “галзуу” гэх тодотголтой хийлч Ч.Дэлгэрцэцэг тоглож монгол хатны дүр бүтээсэн нь олны анхаарлыг татаад байна. Түүний бүтээсэн дүрийн талаар СГЗ сэтгүүлч Г.Золжаргал

 

“Олон жилийн өмнө Хонг-Конгийн электро хийлч Маяа гэдэг бүсгүй олныг бишрүүлсэн дээ. Удалгүй манай "хөгжим бүжиг "төгссөн хийлч бүсгүй Дээгий нэг хэсэг бас бужигнуулав.Удалгүй Дээгийг Монголын Маяа байна даа гэж боддог болов. Шинэ киноны нэр нь "2000" Эх орончдын өдөрт зориулсан бүтээл юм. Энэ кинонд Дээгий нэг хэсэгхэн газар "амаргүй" дүрд тогложээ. Түүний жүжиглэх драмын авьяасыг үзээд ёстой "гайхавшт". Найруулагч нараа Дээгий гэж нэг авьяастан байна шүү. Болохоор байна. Олон жилийн өмнө монголын кино дэлгэцэнд Чимэд-Осор / АЖ/ гуайн найруулсан "Нүгэл буян" кинонд Ичинхорлоо /АЖ /гуайн тоглосон хүрээ "явдалтай "авгайн дүрийг хараад л тэр үеийг төсөөлдөг байв .Энэ удаа нэлээд шинэ хэлбэрээр боловчиг, дотоод мөн чанарыг ёсчлон үзүүлсэн залуу тэгээд мэргэжлийн бус ч авьяаслаг аа харуулсан нэгэн бүсгүйн дүрээр дахин олж харав аа” гэжээ.

 

Залуу насаа дэлгэцнээ мөнхлөх сайхан боломж байлаа

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Харин хийлч Ч.Дэлгэрцэцэг “Анхны дэлгэцийн минь уран бүтээл олны хүртээл боллоо. Миний хувьд туйлын баяртай байнa. Зохиолыг хүлээн аваад уншиж танилцаад зүрхшээх сэтгэл төрсөн ч “Чи чадна, яг тохирно” гэдэг итгэл хүлээлгэж ятгаж чадсан найруулагч продюсеруудын маань хүчээр үнэхээр миний дотроос гарсан өнөөдрийн Нарангуа хатны дүр бүтсэн билээ. Зохиол дээрх Нарангуа хатан Манжийн дарлалын үед Монголчуудын дунд хамгийн анх л Хүрээ соёлыг түгээж Манж амбаныг өөртөө дурлуулж хайрлуулж амьдарч чадсан түүхэн бодит дүр билээ. Өөрөөсөө үр төрүүлж чадаагүй эмэгтэй хүний зовлонг тээсэн тэр мэдрэмжийг гаргах нь миний хувьд хамгийн том даалгавар байлаа.

 

Зүрх нь Монгол цусаар цохилж байгаа хойно эцэс сүүлд нь энэ биеэ баатарлагаар тусгаар тогтнолынхоо төлөө золиослох хувь тавилантай байсан Нарангуа, амбаныг зугтаан одохыг эс тэвчиж эгнэгт энэ л газар шороондоо амиа тавин эмнэг хангал морины дэлэн дээр амиа тавьдаг тухай кино зургандаа ч орсон билээ. Харамсалтай нь бусад шалтгааны улмаас олон шөнийн туршид авагдсан дүрсүүд маань хасагдсан байна. Гэхдээ яах вэ, ямар миний тухай кино байгаа бус түүхэн уран сайхны кино юм чинь найруулагчийнхаа шийдвэрийг хүндэтгэн хүлээн авахаас өөр замгүй бизээ. Юутай ч жүжигчдийнхээ уран чадварыг гайхамшигтай гаргуулж чаддаг мундаг найруулагч ба түүний кино багийхантай амьдралын минь нэгээхэн хэсэг кино ертөнцөөр аялж жүжиглэх хэмээх хэцүү бөгөөд гайхамшигтай мэдрэмжийг авч залуу насаа дэлгэцнээ мөнхлөх сайхан боломж байлаа. Бүгдэд нь талархаж байна. Кино урлаг бол урлаг урлагийн дээд нь юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн шүү” гэжээ.

 

“2000” уран сайхны кино нь Манжийн үеийн бусад уран сайхны кинонуудаас ялгаатай нь дайн тулаанаас илүүтэйгээр тухайн үеийн хүмүүсийн амьдрал, ахуйг харуулсан драма жанр голчилсон бүтээл юм.

 

Эрэгтэй хүүхэд төрвөл цэрэгт дайчилж, цэргүүдийг хоол хүнсээр дутаан дарамталж, хатуу чанга гарт барин, эсэргүүцсэн хүн бүрийг 9 эрүү шүүлтээр шүүх, пүүсүүд монголчуудыг их өрөнд унагааж байсан түүхийг уран сайхны аргаар өгүүлжээ.

 

Мөн гэр бүлийнхээ бүх эрчүүдийг албанд мордуулаад ард нь эмс, хөгшид үлдсэн энэ үед монголчуудын хүн амын өсөлт зогсонги байдалд орж байсан зэрэг түүхэн баримтуудыг шигтгэсэн байна.

 

“Одоо л бид багцалсан сум шиг нэгдэхгүй бол хожим хойно цусаар уйлсан ч багадна” хэмээн сануулах “2000” уран сайхны кино 2019 оны гуравдугаар сарын бүх кино театруудаар гарч эхэллээ. Эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг дахин нэг мэдрэхийг хүсвэл кино театрыг зориорой.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Америк өвөө ч гэж дээ еврей өвгөн л байх шиг санагдсан. Марк гээд. Марк Шпильман байх аа.
2019-03-06
юун маяа ванэсса мэй гээч
2019-03-05
ням:
Өөрөө монголчуудыг өөриин эсрэг болгосон хүн дээ амерк өвөөтөигөө хамт тоглохгүи яасын кинонд....
2019-03-05
20-иод жилийн өмнөх үеийн хонхны баяр тэмдэглэж байгаа оюутан шиг үс гэзэг өмссөн зүүсэн яг ккк.
2019-03-05
Zochin:
Heden haltar tugrug avaad guigaad togluuldag nairuulagchiin suuliin kino. Mergejiliin Jujigchin ....
2019-03-05
Атаархалаа гэж
2019-03-05
Балинч:
Битүү хамартай балинч хүүхэн
2019-03-04
Атаархалаа гэж
delberch deserch uhee yu
2019-03-04
зочин:
Чи мэдээд яахав ээ гэж
2019-03-04
зочин:
дээгий гэж эрүүл согтуу нь мэдэгдэхгүй сонин хүн
2019-03-04
зочин:
Чи мэдээд яахав ээ гэж