Хар салхины улмаас амиа алдагсдын тоо 23-д хүрлээ
2019-03-04

АНУ-ын Алабама мужийг хар салхи дайран өнгөрч, үлэмж хэмжээний хохирол учруулаад байна. Тэгвэл хар салхины уршгаар амиа алдагсдын тоо хэдийнэ 23-д хүрсэн талаар албаныхан мэдээлэв. 

 

 

Тус хотыг дайрсан хар салхи 265 км/цагийн хурдтай байсан гэнэ.

 

Алабама мужийн захирагч Ки Айви твиттер хуудастаа "Бидэнд том гай зовлон тохиолоо. Бид хамтын хүчээр хотоо хамгаалах болно. Тиймээс байгалийн онц үзэгдлийн үеэр гэрээсээ гарахгүй, аюулгүй байдлаа дээд зэргээр хангах учиртай" гэж жиргэжээ. 

 

Амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй гэнэ. Учир нь олон тооны барилга нуржээ. 

 

Алабама мужийн гамшигтай холбогдуулан Цагаан ордноос албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин