Эрх чөлөөтэй болсон Энэтхэг нисгэгчийн САХАЛ ТРЕНД болж байна
2019-03-05

Пакистаны армийнханд олзлогдоод байсан Энэтхэг нисгэгч Абхинандан Вартхамаг энэ сарын 1-нд сулласан билээ.

 

 

Тэрбээр тушаалын дагуу өнгөрөгч сарын 26-нд Энэтхэг, Пакистаны хилийн бүсэд нислэг үйлдэж байхдаа, гэнэтийн дайралтад өртсөн юм. Нисгэгчийг агаарын хил зөрчсөн гэж Пакистан үзэж, буудсан билээ. Нисгэгч шүхрээр Пакистаны газар нутагт газарт буулт хийх үедээ нутгийн иргэдэд зодуулж, хүнд бэртэл авчээ. Удалгүй түүнийг Пакистаны армийнхан олзолсон юм.

 

Пакистаны Ерөнхий сайд Имран Хан Энэтхэгтэй зөрчилдөх хүсэлгүй буйгаа илэрхийлэн, нисгэгчийг суллах шийдвэрийг гаргасан нь олон улсын талархлыг хүлээж байна. Хилийн маргаантай Кашмер мужийн уур амьсгал ТАЙВАН буй аж. 

 

 

Тэгвэл нутагтаа эсэн мэнд ирээд буй нисгэгчийн САХАЛ Энэтхэг залуусын дунд ТРЕНД болж байна.

 

Нисгэгчийн үс засалт, сахал болон олзлогдох үедээ өмсч байсан Энэтхэгийн агаарын нисэх хүчний ногоон өнгийн хувцас ихээхэн эрэлттэй байгаа гэнэ.

 

Залуус нисгэгч шиг үсээ засуулж, сахал тавьсан зургаа твиттер, инстаграмдаа байршуулж "Та бол бидний баатар" гэж бичжээ.

 

 

Мөн нисгэгч Пакистаны армийнханд баригдах үедээ "Би юу ч хэлэхгүй. Би бол Энэтхэг хүн" гэж хэлсэн ба уг бичлэг хамгийн өндөр хандалттай бичлэгээр тодорчээ.

 

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хүртэл нисгэгчийг БААТАР хэмээн өргөмжилсөн билээ. 

 

Мөн нисгэгчийн зураг гудамж талбайгаар дүүрэхээс гадна түүний хөргийг урлаачид элсэн дээр урлажээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин