Ерөнхийлөгч хагас жилийн дотор ТАРГАН цагдаа нарыг ТУРАХ-ыг тушаав
2019-03-05

Узбекстаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев улсын нүүр царай, эр зоригийн бэлгэдэл болсон цагдаагийн албан хаагчдын дунд ТАРГАЛАЛТ зонхилж буйд сэтгэл чилээх болсон талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Тэрбээр "Манай улсад тэр тусмаа цагдаагийн газарт ТАРГАН ЦАГДАА хэрэггүй. Тэд тарган учир хэрэг зөрчил гаргасан гэмт этгээдийг барьж чадалгүй алдана" хэмээн мэдэгдээд "Би тарган цагдаагийн албан хаагчдад 3-6 сарын хугацаа олгож байна. Цагдаагийн албан хаагч ямар биеийн жинтэй байх ёстой тэр дагуу жингээ хасах ёстой" гэж хатуухан хэллээ. 

 

Дээрх өгөгдсөн хугацаанд таргалалтайгаа тэмцэж чадаагүй цагдаагийн албан хаагчийг хэрхэн шийтгэхээ Ерөнхийлөгч мэдэгдээгүй ч "Тэд шийтгэлээ дотооддоо шийдвэрлэсэн нь дээр байх" гэв. 

 

Жингээ хасаагүй цагдаа нарыг албаас нь чөлөөлөх, шийтгэл ноогдуулах эсвэл мөнгөн торгууль ноогдуулах зэрэг яриа газар авчээ. 

 

Энэ талаар албаныхан "Одоогоор Ерөнхийлөгч шийтгэлийг тогтоогоогүй байна. Гэхдээ л амлалт биелүүлээгүй цагдаа нар шийтгэл авах нь тодорхой" гэж ярьжээ.

 

Иргэдийнх нь 46 хувь нь ТАРГАЛАЛТТАЙ байгааг Ерөнхийлөгч онцлон тэмдэглээд "Идэвхтэй хөдөлгөөн хийхгүй байна. Мөн иргэд шим тэжээлгүй хоол хүнс хэрэглэж байгаа нь таргалалттай нүүр тулсан. 46 хувь нь холестеролын түвшин өндөртэй, 31 хувь нь даралт ихдэх өвчлөлтэй байна" гэлээ. 

 

Узбекстанаас өмнө нь 2017 онд Тажикистаны Засгийн газар цагдаагийн албан хаагчдын жингээ хасахад нь зориулан хагас жилийн хугацаа олгож байв.

 

Мөн Саудын Араб, Катарын эрх баригчид иргэдийн дунд газар аваад буй таргалалттай тэмцэхийн тулд жингээ хассан иргэдэд АЛТ өгөхөө амлаж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
МАНАЙ МОНГОЛД БОЛ ДООДОХОО Ч ХАРЖ ЧАДАХАА БАЙСАН НӨХДҮҮД НУЛЬ ДҮҮРЭН БАЙХАД ХЭН Ч ТООДОГГҮЙ Л ЮМДА
2019-03-05
иргэн:
МАНАЙД Ч ЭНЭ ҮЗЭГДЭЛ ГАЗАР АВСАН.ЦЭРЭГ,ЦАГДААГЫН ТОМ ДАРГА НАР ГҮЙХ НЬ БАЙТУГАЙ ХӨДӨЛЖ Ч ЧАДАХГҮЙ НӨХДҮҮД БИЙ ШҮҮ.ГАДНЫ УЛС ОРНЫ САЙН ЖИШЭЭГ АВХАД ЯАДАГ БАЙНА.
2019-03-05