“Эрдэнэт”-ийн 49 хувийн хэргийг ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байна
2019-03-05

Эрүүгийн цагдаагийн газраас Худалдаа хөгжлийн банкны удирдлага болон “Монголиан коппер корпорэйшн” компанийн гүйцэтгэх захирлыг баривчиллаа. Энэ баривчилгааны талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өгөв. Тэрбээр “Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэргийг ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Уг хэрэгтэй холбогдуулан Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон “Монголиан коппер корпорэйшн” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг авчирч, шалгалтын ажиллагаа явагдаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа” гэсэн мэдээлэл өглөө.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ajil hiisen bolj haragdaj bgaa um baihdaa hudlaa swoy
2019-03-05