Хилари 2020 оны сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ зарлалаа
2019-03-05

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон ирэх 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэж дэмжигчид нартаа мэдэгдсэн талаар "www.axios.com" агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбээр 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намыг тэргүүлэн оролцсон ч тэрбумтан Дональд Трампт хэдхэн хувийн саналаар ялагдал хүлээж, Ерөнхийлөгч Барак Обамагийн зорилгыг биелүүлж чадаагүй юм.

 

Обама найман жилийн хугацаанд эхлүүлсэн бүх ажлыг цэгцэлж, дуусгавар болгох чухал даалгаврыг Хиларид өгч байв. 

 

Ардчилсан намын удирдлагууд 2020 оны сонгуульд ялалт байгуулах туйлын сонирхолтой учир Хилариг дахин сорих сонирхлоо илэрхийлсэн ч хатагтай Клинтон ТАТГАЛЗСАН хариу өгчээ.

 

Хилари "Одоо хангалттай. Би яасан ч сонгуульд нэр дэвшихгүй ээ. Энэ бол миний эцсийн байр суурь" гэж мэдэгджээ. 

 

Ардчилсан намын сунгаанд Хиларид ялагдаж байсан сенатор Берни Сандерс дахин нэр дэвшихээр болсноо өнгөрөгч сард зарласан юм. Сенатор эр "Би намын сунгаанаас гарч ирвэл, төвөггүйхэн Трампыг ялах болно. Хамгийн том сорилт намын сунгаа. Учир намынхан өнгөрсөн хугацаанд буруу сонголт хийж, эрх баригчийнхаа статусыг сөрөг хүчинд алдсан" гэж хатуухан мэдэгджээ. 

 

2020 оны сонгуульд өрсөлдөх намын сунгаанд сенетор Элизабет Варрен, Кристен Гиллибренд, Камал Харрис нар мэдэгдээд буй юм. 

 

Харин эрх баригч Бүгд Найрамдах намыг Цагаан ордны тэргүүн Трамп дахин тэргүүлэн 2020 оны сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байгаа ч гол шийдвэрийг гаргах намын гишүүдийн дунд нэр хүнд муутай байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
TERNI TER TER HEZEECH JLAHGUI
2019-03-05