Ким Чен Уныг ард түмэн нь баатрын ёсоор угтан авлаа
2019-03-05

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өнөөдөр эх орондоо хүрэлцэн ирсэн талаар тус улсын төрийн мэдлийн "KCNA" агентлаг мэдээллээ. 

 

 

Ким Чен Ун болон Хойд Солонгосын өндөр албан тушаалтнуудын зорчих тусгай хуягт галт тэрэг өнгөрсөн бямба гаригт Вьетнамын Донг Данг өртөөнөөс хөдөлсөн юм. Түүнийг нийслэл Пхеньян хотноо ирэхэд нь ард түмэн нь баатрын ёсоор угтан авсан байна. 

 

 

Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Вьетнамын нийслэл Ханой хотноо уулзсан юм.

 

 

ТРАМП-КИМ нарын уулзалтаар удирдагчид харилцаанд тохиролцоонд хүрч чадаагүй ч Ким Чен Ун өөрийгөө болон эх орноо "хаалттай" байхаа больсон гэж мэдэгджээ.

 

 

Тэрбээр Ханой зорьсон гол зорилго болох улсынх нь эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн хоригийг цуцлуулах байсан. Түүнийг нутаг буцах замдаа БНХАУ-ын Бээжин хотноо айлчилж магадгүй хэмээж байсан ч тэрбээр шууд гэртээ иржээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
mun chi ikh khiirkhekh yum daa
2019-03-05