Л.Оюун-Эрдэнэ “О.Орхоноос том” болохоо харууллаа
2019-03-06

 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 3-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг хууль бус замаар худалдаж авсан гэх асуудлаар нийтэд мэдээлэл хийж тус компанийн 49 хувийн хувьцааг “Монголиан коппер корпорэйшн” компани худалдан авсан 400 сая 270 мянган ам.доллараа хэрхэн бүрдүүлсэн талаарх схемийг танилцуулсан. Тэр орой нь энэ талаарх “эрэн сурвалжлах” нэвтрүүлэг гарч уран сайхны аргаар тун сүрлэгээр дахин тайлбарласан юм.

 

Харин өглөө нь “Монголын зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон, тус банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нарыг сүр дуулиантайгаар баривчиллаа.ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийснийхээ дараа “Хэн нэгний гар хөл болж байж ахын дүү хохиров, улс төрийн золиос болов. Ахын дүү болгоомжтой байгаарай. О.Орхон, М.Мөнхбаатар гэх мэт залуусыг би өрөвдөж байна. Жинхэнэ эзэд нь яагаад гарын үсэг зурахгүй байна. Мөнгө угаалтын систем рүү 20 хэдхэн настай залуусыг түлхэж байна шдээ. Тэдгээр залуус мөнгө угаалтын хэргээр шоронд орж магадгүй шүү дээ. Хүний гар хөл, бусдын гар хөл болж байна шүү дээ. Өөрөө л хохирох вий дээ гэж би Ц.Пүрэвтүвшин дүүдээ захихыг хүсэж байна” гэж ярьсан нь олон нийтэд дэлгэгдсэн.

 

Тийм ээ, тэр “шоронд” орно гэж тооцоолж байж. Гэвч хууль гэдэг өөр. Тэд тодорхой тайлбар аваад явуулсан нь зарим хүнд “хангалтгүй ажилласан” мэт санагдаж болох юм.  Гэхдээ л баривчилгаа болсон. Л.Оюун-Эрдэнэ хүчтэй байгааг олноороо харлаа.

 

“Монголын зэс корпораци”-ХХК-ийн ТУЗ-ын дарга М.Мөнхбаатар ЭЦГ-ын гадна сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сайд Цагдаагийн газар болон хуулийн байгууллагуудад үүрэг өгч байна билээ. Тэгэхээр ЗГХЭГ-ын даргын үүргийн дагуу өнөөдрийн үйл явц болж байгаа юм байна гэж ойлгосон. Хуулийн байгууллага хөндлөнгийн аль нэг байгууллагаас хараат бусаар ажиллах ёстой. Тэгж ажиллана гэж найдаж байна. Бид Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй. Өчигдөр зарласан тавилттай мэдээллийнхээ дагуу өнөөдрийн үйл явц болж байгаа юм болов уу гэж бодож байна” гэж ярилаа. Тэрбээр 49 хувийн схемийн тухайд “Манай компани улсаас мөнгө аваагүй” гэдгээ л давтаж хэлсэн. Баталгаандаа дараах бичгийг дурдаж байна билээ.

 

ЗГХЭГ-ын даргын өгсөн үүргийн дагуу хууль, хүчний байгууллагыг дайчлан удаа дараа өөрсдөө ирж тайлбар, мэдүүлэг өгсөөр байтал хүчлэн баривчлах ажиллагаа болж харууллаа. Ингэхэд Л.Оюун-Эрдэнэ гэж хэнсэн билээ. ЗГХЭГ нь ХЗДХ-ийн сайдад үүрэг өгдөг болохын тулд ямар зам туулав.

 

Л.Оюун-Эрдэнэ намаа сонгуульд ялагдаж цөөнх болчихоор нь Харвардаар гоёж харьд хийсч явсан ч Хэнтийн тойрогт МАН-аас бор халзан төлөг нэр дэвшсэн ч сонгогдохоор байгааг мэдэрч намын Бага хурал эрх өгөө ч үү, үгүй ч үү гэсэндээ сошиалаар “Хэнтийн тойрогт Б.Гарамгайбаатартай өрсөлдөнө” гэж зарласан. Үүнийгээ мэдрэмж гэж боддог биз. Харин чадвар түүнд бий юү. Саяхан л өөртэй нь адилхан АНУ-д боловсрол эзэмшсэн Н.Номтойбаяртай цахим ертөнцөөр тулалдаж эхэлсний дотор нэгэн ноцтой баримт дэлгэгдсэн нь Харвардад суралцаж байх үеийнх нь адал явдлууд дэлгэгдэж байсныг одоо сэргээн шалгахад гэмгүй. Харин өнөөдөр тэр өөрөөсөө хавьгүй өндөр мэдлэг боловсролтой, баялаг бүтээсэн, Монголоо гэсэн залуусыг хуулиар нотлогдоогүй материалд үндэслэн “хувиараа тайлбарласаар” түр ч атугай сануулсандаа баяртай байгаа биз ээ. Бүр тэр нь ажил хэрэг болж нэр бүхий хүмүүсийг баривчлах хүртэл үнэд хүрсэнд том яваа байх.

 

Эх сурвалжаас авсан мэдээллээр түүнийг 49 хувийн хувьцаа эзэмшигчидтэй удаа дараа тохиролцох, шантаажлах уулзалт хийсэн аж. Харин Ц.Нямдоржтой “тохиролцоогүй” хүмүүс саяхан томилогдсон, хэзээ огцрох нь тодорхойгүй Л.Оюун-Эрдэнэтэй ярих юм байхгүй гэдгээ ч хэлсэн гэнэ.

 

Тэгвэл ХЗДХ-ийн сайд энэ баривчилгааг мэдсэн болов уу. “Мэдээгүй” гэж мэлзэх болов уу. “О.Орхон чи их том байна аа” гэж төрийн суудлаас ёжилсон тэрбээр өнөөдөр үнэхээр том байна аа. Өөрийнх нь хүүгийн “Эрдэнэт үйлдвэр”-т хийсэн шахаа сэлт ил болсноос ч тэр үү, Д.Эрдэнэбилэг гэдэг хүнийг ЭЦГ-т аваачсан хамгийн хүчтэй ХЗДХ-ийн сайд тэр боллоо.

 

Одоогоос яг нэг жилийн өмнө, 2018 оны дөрөвдүгээр сарын 30-ны баасан гаригт Blue sky tower-ийннаймдугаар давхарт байрлах “Кью Эс Си” ХХК-ийн байранд мөн нэгжлэг хийж санхүүгийн баримтуудыг хуу хамж аваад явсан. Энэ бол дохио байсан юм. Гэвч шүүх дахиад л “Монголын зэс”-ийн талд шийдвэр гаргасан. Тиймээс өс хонзон хурцадсаар, нөөцлөгдсөөр байна. Харин одоо энэ өс өөр хэлбэр, үүрэгтэй болж ЖДҮХС-ийн зээлдэгчдийн гэм зэмийг, удахгүй болох Стандарт банкийн өртэй холбоотой шүүх хурлыг дарагдуулахаар, бүр цаашилбал АН-ын даргыг сонгох сонголтод МАН оролцохоор ийм баривчилгаа зохион байгуулсан гэх сэжүүрүүд эндээс харагдлаа. Болж өгвөл ОХУ-ын “Ростех”-ийн өмчлөлд орчихвол бүр ч том даалгавар биелэх биз.

 

Ил болсон тогтоолыг дахин ил болгон зарлаж, 49 хувийг худалдаж авсан санхүү босгосон гэх схемийг дахин сүртэйгээр харуулахын цаана Эрдэнэтийн 51 хувийг барьцаанд тавьсан гэм буруутнуудыг бүдгэрүүлж, анхаарлыг сарниулах “ах нарын” даалгаврыг энэ удаад Л.Оюун-Эрдэнэ биелүүлж яваа нь энэ бололтой.

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.6 № 46 (6013)

З.ДОРЖ

Shuud.mn
Сонин хачин
saihan mede baina:
turt yos tom gedegee haruulj hulgai luivarchidiig jijig buyu baih yostoi gazart ni avachih gej baigaa uil yavdald mash talarhaj baina odoo shorond buh nasaar ni hataaval tend luivarchdiin baih yostoi yag taarsan tednii medehiig huseed baigaa hen ni yamar hemjeetei ve gedeg ni todorhoi buguud zuv bolmoi bayrlalaa oyu erdenee
2019-03-09
Irgen:
Aюур гэгч гадны нохой чи хол очиж хуц.жов жов зайл.
2019-03-07
Оюунэрдэнэ сайн байна:
Оюунэрдэнэ томдоо ч биш төр том байгаа байх,байх ч ёстой л гэсэн үг байх.
2019-03-07
Дулмаа:
Оюун-Эрдэнэ сайн ажиллаж байна! Амжилт хүсье!
2019-03-07
Монгол:
Л.Оюунэрдэнэ маш ажиллаж байна хогийн бичээч хүрлийз баньд нар олон жилийн бодлого даалгавараа биелүүлэх гэж биднийг алалцуулсаар бид тэнэгтсээр л байна даа дээр гарч суусан эрлийзүүдийг буулгаж байж бид хөгжинө наадуул чинь ХИЛ,ХЭЛ,МАЛ гурваар минь намнаад эхлэсэн шүү дээ
2019-03-06
www:
porokuror atg shvvh 3ig tseverleh tsag bolson. avilgalchidad vilchildeg huuli sahiulah baiguulga hereggui. buulgaad uursdiig n shvvh heregtei
2019-03-06
батаа:
чи мөн хуцдаг халтар цүнх баригч юмаа. чи одоо ч гэсэн ш.б.хонгилдоо итгэж эрдэж бардаж бгаа юм бна. атг. шүүх. прокурор 3- г солигдхоор дахиад ингэж бичиж чадах уу?
2019-03-06
ЭНЭ БАС ХӨГИЙН ХОГИЙН САЙТУУ? ЭЗЭН Нь МАНАН ЮМ БАЙХДАА...
2019-03-06
ТӨРИЙН АЖИЛ БОЛ ЭРЧ ХҮЧТЭЙ ШУДАРГА ЯЮАХ УЧИРТАЙ, ЖИРИЙН ОЛОН ТҮМЭН НЬ ДЭМЖИЖ БАЙГАА ЮМ. АМЖИЛТ,,,
2019-03-06
Huz
2019-03-06
Huz
2019-03-06
hudlaa surjignej baij aldval hohi chini shuu.Arbitriin shuuhiin um u melzeed zogsoj bh baidl useh vii de.
2019-03-06
Зочин:
Хэрэв ингэж улаан цайм арьсаа хамгаалж байгаа бол би Оюун-Эрдэнэд итгэж байна.
2019-03-06
Баяа:
Оюунэрдэний ил болгосон мэдээлэлээс илүү яаж нотлох юм бэ. Монголчууд уг нь одоо л нэгдээд зөв зүйл эхлүүлж буй залуучуудаа дэмжээд өгвөл төрд гарсан хувалзнуудыг унагаахад боломж гарлаа гэж бодож байна.
2019-03-06
Аюур:
Ул суурьтай юм хийж байгаа гэж найдья. Хий хоосон сүржигнэж байж 49% иа ОХУ руу буцаагаад тавиад туучихбал Оюунэрдэнэ чамайг Монголын ард түмэн тасар татах бий. Батзанданд итгэж найдаж ерөөсөө болохгүй шүү урваж шарвахдаа гарамгай хүн шүү Сайн шалгавал сейфнээс нь хэд хэдэн улсын паспорт гарч ирж мэдэх хүн дээ
2019-03-06
Irgen:
Aюур гэгч гадны нохой чи хол очиж хуц.жов жов зайл.
Huz
Huz
Mandakh:
Төр Орхоноос том байхгүй жижиг байх юм уу солиотой нөхөр үү аан
2019-03-06
Хэн хэнээсээ том жижигтээ бишээ монгол орныхоо баялгийг монголдоо эзэн монголынхоо телее юм хийдэг байхын телее л ингэж ажиллаж байна гэж ард тумэн ойлгож байна терийн херенгеер бий болсон том орд газруудаа тёр нь монголоо ажилтай хегжилтэй улс болгохын телее ажиллаасай
2019-03-06
!!!Зочин:
Oyunerdeniig demjij b na Shudrag esiig bii bolgohiin toloo l yawj baigaa Zaluu sain ajillaarai buu shantar !!!
2019-03-06
иргэн:
ЭРДЭНЭТИЙН 49%-г АВСАН ХҮН МОНГОЛ УЛСЫН ЭЗЭН БОЛНО , МӨН ТЭД 51%-г АВАХ ГЭЖ ЗОРИУДААР ӨРӨНД УНАГАЖ ХҮҮ БОДУУЛАЖ ҮНЭГҮЙДҮҮЛЭЖ БАЙГААД АВАХ ГЭЖ БАЙГААГ АРД ТҮМЭН ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ
2019-03-06
Zochin:
Avilgachin Dorj .Mal mini buh ym ileechihsen bhad bitgii erguuteed bai.sogtuu ymuu haashaa ymbe.emnelegt uzuul ho .
2019-03-06
Зочин:
Юу гэж галүуу хүний тэмдэглэл шиг элдэв ойлгомжгүй юм сараачиж суудаг байна аа. эиэ сэтгүүлэнцэрийг өрөвдөх юм... за ямар ч байсан ОЮУНЭРДЭНЭ ХҮҮ ҮНЭХЭЭР МОНГОЛЧУУДЫН ЭРДЭНЭ ЮМАА. ТҮМЭН ОЛОН ТҮҮГЭЭР ОРОЛДВОЛ ТАСЧИЖ ХАЯХААС Ч СИЙХГҮЙ БАЙХ ШҮҮ!!!!!!!!!!!
2019-03-06
comment monster:
eniig bichsen setguulch chaavaas dargaasaa tushaal avaal bichij bgaa bailgui dee hoorhii min gej. burhan urshuug
2019-03-06
Zochin:
Unekheer yum khiij bgaa zaluuchuudiig gemgui baikhad ni ingej bgaa bol ardiin nam khereggui shuu sain shalgaad khurdan shiidekh kheregtei dee ard tumen nudtei shuu
2019-03-06
DDDD:
ENE SHUUGIANII TSAAGUUR NOGOO JIJIGHEN jdu ENEE TEREE ESVEL TOM HULGAI YVJ BAIH VII DEE
2019-03-06
Иргэн:
2 хаан тулалдаж байна. Жeнко сахал Эрдэнэбилэгт ХХБ- аа булаалгасан өшөөгөө авч байна. Eрөнхийлөгч болох гэж зүтгэсний хэрэг гарч байна
2019-03-06
Guest:
Hudlaaa mongo awsan setguulchid zailaarai zugeer
2019-03-06
иргэн:
зөвхөн үнэн нь ард түмэнд хэрэгтэй, бусад нь хамаагүй
2019-03-06
Irgen:
Orhon ih tom baisaan, MANAN zasaglalyn yed. Tsag uurchlugdsun shyy.
2019-03-06
Зочин:
Ямар сонин юм бэ.Зээл аваагүй гэсэн баримтууд нь Монгол улсын эрх бүхий албан тушаалтануудын гарын үсэг, тамагтайгаа байж байх юм. Тэгэхлээр энэ хүмүүс бас хуурамч албан бичиг гаргаж өгсөн хуйвалдагчид уу, эсвэл үнэхээр ЗГХЭГ-ын даргын схемээр төрөөс мөнгө авсан юм уу. Эсрэг тал бас өөрсдийнхөө худалдан авсан схемээ ард түмэнд харуулаач ээ.Энэ схемээ бариад Л.Оюун-Эрдэнэтэй шууд ярилцлаганд ч орж болдоггүй юм уу. Ард түмэнд үнэн хэрэгтэй...
2019-03-06
Юун хууль:
Эрдэнэбилэг чинь хаан гээ бидд ддээ. Хэдэн хүн хөлслөөд юу л бол юу л хийгэх байлгүй дээ
2019-03-06
Zochin:
Hulsnii bicheechid ee gej...
2019-03-06
Zochin:
Unen buruug muu sainch shuuh togtoodog ternees neg hun zarlaad hiideg ajil bish.
2019-03-06