ЧЕХ: Арслан эзнийхээ аминд хүрчээ
2019-03-06

Чех улсад нэгэн онц ноцтой хэрэг гарсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Мичал Прасек гэх 36 настай залуу 2016 онд нэгэн арслан худалдан авсан гэнэ. 

 

Тэгвэл уг арслан эзнийхээ аминд хүрчээ. Арслан эзнийхээ хүзүү тус газар руу хазаж, шууд амийг нь хөнөөсөн гэж хохирогчийн гэр бүл мэдээлэв.

 

Цагдаагийнхан аргагүй эрхэнд арслан руу гал нээсэн гэж хэвлэлийнхэнд уламжилжээ. 

 

2017 онд залууг "хууль бусаар араатан амьтан тэжээж байна" хэмээн буруутгаж, өндөр торгууль ноогдуулж байсан гэнэ. 

 

Залуу хашааныхаа нэг хэсэгт төмөр тор байршуулж, арслангаа тэжээдэг байжээ. 

 

Хотын дарга "Энэ мэт хууль бус үйлдэл нийгэмд ямар хор хөнөөл учруулж буйг харуулсан томоохон үйл явдал" гэлээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Evrop garaltai humuus amind haltai amitan tejeedeg srao denduu
2019-04-27
zzzz:
yu ch gehevdee ....zerleg araatan neg l udur udne oilgomjtoi .....
2019-03-06
Бр:
Яг үнэн бичиж байгаа царай нь энэ
2019-03-06
52828:
арслан худалдан авсан ба тэрбээр уг бараа ????????
2019-03-06