Трампын Энэтхэг, Туркт өгч буй ДАВХАР ЦОХИЛТ
2019-03-06

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Энэтхэг болон Турк улсад үзүүлдэг худалдааны хөнгөлөлтөө цуцлахаар төлөвлөж буйгаа  талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Ерөнхийлөгч уг мэдэгдлээ өргөдлийн хамт хавсаргаж Конгресс рүү илгээсэн болохыг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс баталсан байна. 

 

Энэтхэг, Туркт үзүүлэх худалдааны хөнгөлөлтөө цуцлахаар болсон шалтгаанаа Ерөнхийлөгч Трамп "Зах зээлд тэгш эрхтэй, зохистой хандах баталгааг Энэтхэгийн Засгийн газар манай улсын компаниудад олгоогүй. Америкийн компаниудыг зах зээлээс шахан гадуурхах бодлого явуулж байна. Турк улс худалдааны хөнгөлөлт үйлчилсэн сүүлийн 45 жилийн хугацаанд тус улсын эдийн засаг мэдэгдэхүйц сайжирч, хүн амын орлогын түвшин нэмэгдэж, ядуурлын түвшин буурсан" гэж тайлбарлажээ.

 

Трампын ганцхан шийдвэр Турк, Энэтхэгийн эдийн засагт давхар цохилт өгч, хоёр улсын экспортод сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэнэ. 

 

Дээрх шийдвэртэй холбоотойгоор хоёр улсын эрх баригчид албан ёсны тайлбар хийгээгүй байна. 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин