АНУ, Гуайдог баривчлагдахаас болгоомжлон, Мадурод шинэ хориг тавив
2019-03-06

АНУ-ын Засгийн газар Венесуэл улсыг сүйрүүлж буй Мадурогийн дэглэмийг нураахын тулд шинэ хориг арга хэмжээ авахаар төлөвлөсөн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Эхний ээлжинд Мадурогийн бүх дансыг царцаахаар зэхэж байна. 

 

Энэ талаар Венесуэл дахь АНУ-ын төлөөлөгч Эллиот Абрамс мэдэгдэж "Николас Мадуро энэ улсад шинэчлэл өөрчлөлт авчрахыг хүсч буй бол нэн даруй ардчилсан сонгууль явуулах шаардлагатай. Гэхдээ тэрбээр сонгууль явуулахыг хүсэхгүй. Зөвхөн өөрийн эрх мэдлээ хамгаалахыг зорьж байна. Мадурогийн дэглэмээс болж энэ улс хүндхэн байдалтай нүүр туллаа" гэж хэлжээ.

 

Өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж хэмээн зарласан сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдо өчигдөр дэмжигчдийнхээ дэмжлэгээр Венесуэлийн хил давж, нийслэл Каракас хотноо аюулгүй ирсэн билээ.

 

Тэрбээр өнгөрсөн сард 25-нд Колумбын нийслэл Богота хотноо эхэлсэн Лимагийн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцсон юм.

 

Түүнийг Ерөнхийлөгч гэж зарласны дараахан Венесуэлийн Дээд шүүх хилийг хориг тавьсан түүхтэй. Гуайдо шүүхийн шийдвэрийг үл тоон хил давсан ба түүнийг ирвэл нэн даруй баривчилж, ял асуухаа хуулийнхан сануулаад байв. 

 

Ерөнхийлөгч Мадуро хилийн хоригийн зөрчсөн Гуайдо хандан өчигдөр анх удаагаа мэдэгдэл хийлээ. Ерөнхийлөгч "Тун удахгүй чамайг баривчилж, ял асуух болно. Тун удахгүй. Чамайг тун удахгүй шударга шүүхийн өмнө хүчээр ч болтугай авчрах болно" гэж хэлжээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Гуайдог тус улсын албан ёсны Ерөнхийлөгч хэмээн зарлаж, 300 тонн хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүн илгээгээд буй юм.

 

Гэхдээ хүмүүнлэгийн барааг хил давуулахыг Мадуро хоригложээ. 

 

Барууны орнууд Мадурог нэн даруй огцрохыг шаардаж буй бол ОХУ, БНХАУ, Иран болон Сири Мадурогийн дэглэмийн дэмжиж, улс орныг бутаргах үйлдэл хийхгүй байхыг сануулсан юм. 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
АНУ энд тэнд очиж улс орнуудыг самарч байх юмаа
2019-03-06