Архитектурын салбарын "нобел"-ийг хүртээд буй Япон эрхмийн СОД БҮТЭЭЛҮҮД
2019-03-06

Архитектурын салбарын Нобелийн шагнал гэгддэг Притцкерийн шагналыг Япон архитектор Арата Исозаки хүртсэн талаар "ВВС" агентлаг мэдээллээ.

 

 

Өдгөө 87 настай Исозакигийн бүтээлүүдийг шүүгчид ГАЙХАМШИГ хэмээн дүгнэж, дотоод болон гадаадын архитектурын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн дээрх шагналыг гардуулахаар шийдвэрлэсэн байна. 

 

"Түүний хэв маяг үргэлж хувьсаж байдаг. Үнэхээр гайхалтай" гэж "NHK" агентлаг бичжээ. 

 

46 дахь удаагийн Притцкерийн шагнал гардуулах ёслол ирэх тавдугаар сард Парисын Версалийн ордноо болно. Уг шагналыг дагалдан 100 мянган ам.доллар ирдэг аж. 

 

Тэрбээр хэвлэлийнхэнд "Бидний эргэн тойрон дахь бүх зүйл симфони. Зөвхөн тэр зүйлсийг олж харвал гайхамшиг бүтээх амархан" гэж хэлжээ.

 

Арата Исозакигийн гайхалтай бүтээлүүдийг сонирхуулж байна: 

 

Испанийн Ла Корунья хотын Домус музей

 

Катарын Доха хот дахь Үндэсний конференц төв

 

Японы Китакюшю дэх хотын захиргааны номын сан. 1974 онд ашиглалтад орсон

 

Грекийн Салоникт байгуулсан тоглолтын танхим

 

"Ark Nova" тоглолтын танхим

 

Японы Нара хотын зуун жилийн ойн танхим​​​​. 1999 оны хоёрдугаар сард ашиглалтад орсон.

 

Испанийн Барселон дахь Сан Жорди спортын ордон

 

АНУ-ын Лос Анжелес дахь орчин үеийн урлагийн музей

 

Италийн Милан хот дахь бизнес төв

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
гайхаад байх юм юу ч алга..
2019-03-06
no:
No
2019-03-06
YES:
YES !!
2019-03-06