Аюулт үзэгдлээр 200 хүн амиа алдаж, 82 тэрбумын хохирол учирчээ
2019-03-06

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахалдаг Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан Төрийн ордонд болов.  Хуралдаанаар гамшгаас хамгаалах эрх зүйн шинэчлэл, Үндэсний зөвлөлийн 2019-2020 онд хийж хэрэгжүүлэх ажил зэргийн талаар хэлэлцлээ.

  Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагаа, иргэд, олон нийтийн оролцоо, хүчин чармайлт чухал гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэж байна.

Иймээс эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн тэргүүнд хэрэгжүүлэх, ялангуяа төв, суурин газрын иргэдэд мэдлэг, дадлага олгох, онцгой нөхцөлд ажиллах бэлтгэл, сургуулилтыг тогтмол хийх шаардлагатайг анхааруулав.

Мөн бүх шатны байгууллага уялдаа холбоогоо сайжруулж, эрсдэлийг бууруулах зөв менежментэд суурилсан цогц төлөвлөгөө гарган ажиллахыг үүрэг болгов. Гамшгийг тэсвэрлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр үндэсний болон орон нутгийн чадавхийг бэхжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэд байнга анхаарах, хөрөнгө оруулалтыг нэмэх, эрсдэлийг хуваалцах даатгалыг хөгжүүлэх нь чухал гэв. Шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа, шинжилгээнд суурилж, дэвшилтэт технологи, инноваци нэвтрүүлэхэд түлхүү анхаарч ажиллах шаардлага байгааг хэлэв.

Хуралдаанаас Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөл, бүх яам, нэр бүхий агентлаг, төрийн бус байгууллагад хандсан зөвлөмж гаргалаа.

Өнгөрсөн онд манай улсад 4373 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож 200 гаруй хүн амь насаа алдан, 82 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна. Нийт аюулт үзэгдэл, ослын 90 хувь нь гал түймрийн улмаас гарсан бөгөөд дийлэнх нь хүний буруутай үйл ажиллагаа, хариуцлагагүй байдлаас болжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
Үе үеийн шадар сайд нар буруутай. Одоо энэ энхтүвшингийнх нь байж байгааг хар. Юу ч чадахгүй, бас гарт баригдаж нүдэнд харагдахаар хийчихсэн юм юу ч байхгүй төрийн буяныг хүртсэн нэг л том дарга. Дургүй хүрмээр.
2019-03-07
ЦЭРЭГ:
ГАЛ ТҮЙМЭР ТАВЬДАГ ШЭЭСНҮҮДИЙГ БУУДАХ ХЭРЭГТЭЙ.
2019-03-06
Бор:
Яг тийм шүү юу ч хийхгүй бн өмнө нь ийм байгаагүй дарга нар бүр муудаад л бн
2019-03-06
Шёрсз:
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛАГА БУРУУТАЙ ШҮҮ БИ АВРАГЧДАД БУРУУ ГЭЭГҮЙ ТЭД ХИЙДГЭЭ ХИЙЖ БАЙГАА ГАГЦХҮҮ БАДРАЛ ТЭРГҮҮТЭЙ ХҮМҮҮС ОНЦГОЙ БАЙДЛЫГ ХАМГИЙН ЧАДВАРГҮЙ ЦЭРЭГ ЦАГДААГААС ХӨӨГДСӨН ХӨРӨНГӨ МӨНГӨ ЗАВШСАН ХҮМҮҮСЭЭО ДҮҮРГЭЖ БНА ТЭД ЯМАРЧ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЧАДАХГҮЙ БНА. ЁС ТА ИРГЭДИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ ГЭЖ МЯНГА ОРИЛООД ТАНЫ НААД ҮҮРЭГ ДООД ГҮЙЦЭТГЭХ ТҮВШИНДЭЭ МЭРГЭЖИЛИЙН БУС ДАРГА НАР ДЭЭР ОЧООД ХУМХИЙН ТООС БОЛЖ БНА. ГАМШГИЙГ БУУРУУЛЖ БОЛДОГ ОЛОН Ж.АЖИЛ БИЙ ДААНЧ БАДРАЛЫН ХООЛНЫ САВНУУДААС ЮУ Ч ХАРААД НЭМЭРГҮЙ ГАЛ УСАНД ӨРТӨЖ НАС БАРСАН ХҮН ӨМНӨХ ЖИЛҮҮДЭД БАЙГААГҮЙГЭЭР НЭМЭГДСЭН НААДУУЛ ЧИНЬ ТЭР ТООГ НИЙТЭД ИЛ ТАВИХГҮЙ ЮУ Ч ХИЙХГҮЫ ХУДЛАА КАМЁРЫН ӨМНӨ ШОУДАХААС ӨӨР ЮМ МЭДЭХГҮЙ БАС ЧАДАХГҮЙ ЮМ ЧИНЬ ИРГЭД АМЬ НАСААРАА ХОХИРООД Л БАЙЖ БАЙЯ ДАА .