Тайландын гүнжийг сонгуульд нэр дэвшихийг хатуу хориглолоо
2019-03-08

Тайландын хааны эгч, гүнж Уболратана Ражаканя Сиривадхана Барнавади ерөнхий сайдын төлөөх сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн билээ.

 

 

Харин эгчийнхээ санаархалд дургүйцсэн эзэн Маха Важиралонгкорн "Энэ бол байж боломгүй асуудал" гэж мэдэгджээ.

 

Хааны удмын хүн анх удаагаа сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн нь олны анхаарлыг зүй ёсоор татаж буй юм.Тэгвэл гүнжийн сонгуульд нэр дэвшиж, улмаар тус улсын Ерөнхий сайд болох мөрөөдөл талаар өнгөрсөн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

Учир нь Тайландын Дээд шүүх гүнжийг Ерөнхий сайдын сонгуульд нэр дэвшихийг хатуу хориглосон шийдвэр гаргажээ. 

 

Шүүх "Гүнж хааны гэр бүлийн ариун уламжлалд заналхийлж байна" хэмээн үзсэн аж. 

 

Гүнж Уболратана нь 1972 онд АНУ-ын иргэнтэй гэрлэсний улмаас хааны гэр бүлийн хэргэмээсээ татгалзаж, АНУ руу нүүж байжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
GUNJ N ARAI ERUUL UHAANTAI YM BAINADAA.
2019-03-08