Өнжмөл өвсний түймрээс сэрэмжлүүлж байна!
2019-03-10

 

Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан дуудлага 16 удаа иржээ.

 

Чингэлтэй дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэр Шадивлан зусланд өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд шар өвсний түймэр гарч  нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах 34-р ангийн аврагчид, нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид, хамтран шуурхай арга хэмжээ авч түймрийн тархалтыг зогсоож унтраажээ. Түймэр гарсан шалтгааныг тодруулбал иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй байгальд ил задгай халуун үнс, нурам хаяснаас шар өвсний түймэр дэгдсэн байна. Энэ мэт  иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа тул онцгой сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Shuud.mn
Сонин хачин