Томилгооны өмнөх ДОЛОО хоног
2019-03-11

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг энэ сарын 18- 29-ний өдрүүдэд хуралдуулахаар тогтсон билээ. Ирэх даваа гаригаас эхлэн УИХ-ын үйл ажиллагаа идэвхжинэ гэсэн үг. Ээлжит бус чуулганаар хуулийн салбарын томоохон албан тушаалын томилгоо хийгдэх нь тодорхой болсон. Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад хууль хяналтын байгууллагуудын удирдлагыг сольж томилох саналаа багтсаан байгаа.

 

 

  • Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэх шаардлагатай байна. Шалтгаан нь АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон.

 

  • Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг зөвшилцөх асуудлыг оруулах шаардлагатай байна.

 

  • Улсын ерөнхий прокурорын орлогчийн томилогоог зөвшилцөнө. Учир нь Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор Ганбатын Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дуусгавар болсон.

 

Албан тушаалын хугацаа нь дуусгавар болсон дарга нарын оронд томилогдох хүмүүс ч аль хэдийнэ тодорхой болсон. Ерөнхийлөгч АТГ-ын даргад ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Д.Даваа-Очир, дэд даргад ШШГЕГ-ын дэд дарга асан, хурандаа Ж.Батсайхан нарыг нэр дэвшүүлж буй. Мөн Ерөнхийлөгч ЗХЖШ-ын даргад хошууч, генерал А.Ганбатыг нэр дэвшүүлэх саналаа УИХ-д хүргүүлсэн. Харин Ерөнхий прокурорын орлогчийн нэр одоогоор тодорхойгүй байна.

 

Хууль хяналтын байгууллагуудын дарга нарын томилгоо өнөөдөр яригдсан асуудал биш. УИХ-ыг М.Энхболд удирдаж байх үеэс эхлэлтэй энэ асуудал тухайн үед парламентын босгыг даваагүй. Тухайлбал, УИХ-ын нэр бүхий гишүүд АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах санал гаргасан ч тухай үеийн УИХ-ын дарга М.Энхболд “хуулийн заалт байхгүй” хэмээн хөдлөөгүй. ЗХЖШ-ын даргын томилгоо ч УИХ-ын  гацаанаас болоод өнөөдрийг хүрсэн.

 

Харин одоо УИХ-ын шинэ даргын үед хуулийн байгууллагууд ч шинэ удирдлагатай болох нь. Ерөнхийлөгчийн зүгээс томилох хүмүүсээ аль хэдийнэ тодорхой болгосон учраас нэр дэвшилтэд тохироо хийгдэхгүй. Санал хураалтад ч ялгаагүй, УИХ-ын гишүүд кноп дарах нь тодорхой асуудал. Товчхондоо төрийн тэргүүн болоод УИХ-ын тэмцэгч гишүүд санасандаа хүрч, хуулийн байгууллагуудын удирдлага солигдоно.

 

Харин прокурорын байгууллагын удирдлагын тохироо хэрхэн явагдах нь тун удахгүй тодорхой болно.

 

Ямартай ч хаврын улс төр хуулийн салбарын “халуун” томилгоогоор эхлэх нь. Энэ халаа сэлгээ улс төр болоод хуулийн салбарт ямар өөрчлөлт авчрах бол. 60 тэрбумаас эхлээд “Эрдэнэт”-ийн 49, 51 хувь, ЖДҮ гэхчлэн нийгмийг бухимдуулсан олон асуудал хууль үйлчилдэг болох хүлээлт бий.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ochij ochij erdeneegiin buunii nokhoi tetgevert garsan davaa ochir ch yu ch ve dee. shorongiin khuyagiin medleg bolovsrol avligatai temtsekhed khurlee yu. gaigui baigaa
2019-03-11
зочин:
Улсын ерөнхий прокурорын даргыг солих хэрэгтэй
2019-03-11
Х.БАДАМСУРЭНГ ЯАРАЛТАЙ СОЛИХГУЙ БОЛ
2019-03-11
Ganbar harin tsergiin hergiin ondor bolobsroltoi jinhene komandlagch hun.Armi toohgui bish toono.Ajlaa ogood Dornodod yabj baihad armiin angiinhan toohgui oorsdoo shibshig boljbaisan daa odoo ter humuus aij bgaa
2019-03-11
Kkkkk:
Ter Ganbat hereggui tetgevert suuz bgaa hun armi demzehgui
2019-03-11