Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихыг хориглов
2019-03-11

 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихыг өнөөдрөөс хоригложээ. 

 

Хөвсгөл аймагт жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Мөсний баяр” 3-р сарын 1-4-ний өдрүүдэд болно. Үүнтэй холбогдуулан “Мөсний баяр-2019” арга хэмжээг зохион байгуулах комиссоос Хөвсгөл нуур дахь мөсний баярын талбайн мөсний зузааныг хэмжихэд 1.02 см зузаантай байжээ.

 

Мөсний зузаан 10-40 см нимгэн хөлдсөнтэй холбогдуулан мөс цөмөрч амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгөөрөө хохирохоол урьдчилан сэргийлэх үүднээс ийнхүү хориг тавьж буй аж. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин