МХЕГ-ын шалгалтаас хоёр удаа татгалзсан Д.Жигжиднямаа санхүүгээ “нуулаа”
3-11

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнөөдрөөс Монгол-Оросын хамтарсан УБТЗ ХНН-т шалгалт хийж эхэллээ. Уг шалгалтыг өнгөрсөн онд төлөвлөсөн ч тус нийгэмлэгийн дарга Д.жигжиднямаа шалгуулахаас хоёр удаа татгалзсан байна. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагаас Зам тээврийн хөгжлийн яаманд хандаж, УБТЗ ХНН-д шалгалт хийх хүсэлт тавьж, зөвшөөрөл авчээ. Энэ дагуу УБТЗ ХНН-д шалгалт хийхээр болжээ. Тус нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа шалгалт оруулахыг зөвшөөрсөн ч байгууллагынхаа санхүүг шалгуулахгүй гэж татгалзжээ.

 

УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа

 

Шалгалтын талаар МХЕГ-ын Хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгсөөс тодрууллаа.

 

-УБТЗ ХНН-ийг шалгаж эхэллээ. Энэ гэнэтийн шалгалт уу. Яагаад шалгах болов?

 

-Энэ бол төлөвлөгөөт шалгалт. Өнгөрсөн оны 12 дугаар сард шалгалтыг төлөвлөдөг.  Хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж, шалгалтыг төлөвлөдөг. Тухайн байгууллагын шалгалтанд хамрагдсан хугацаа. УБТЗ ХНН гэхэд сүүлийн таван жил шалгагдаагүй. Мөн сүүлийн хоёр жил ихээхэн хэмжээний осол аваар гарсан.  Энэ осол аваар эрсдэл нь асар өндөр гэдгийг харуулж байгаа юм.

 

-Таван жил шалгаагүй гэсэн үг үү?

 

-Таван жилийн дараа шалгалт орох гэж байна. Атраараа сайхан явж. Шалгалт гэдэг зүйлд их өндөр ач холбогдол өгөөд байх шиг байна.

 

-Хоёр жилийн хугацаанд хэдэн осол гарсан вэ?

 

-Нийтдээ 62 осол гарсан байна.  Үүний 22-ыг нь үйлдвэрийн осолд тооцож, 40-ыг нь үйлдвэрийн бус осол гэж тооцсон байгаа юм. Үүний цаана 40 хүнийажил, амьдрал байгаа. Томилолтоор явж байсан хүмүүсийн ослыг авто осол гэж үзсэн. Тиймээс бид өнгөрсөн онд энэ байгууллагад шалгалт оруулахаар шийдсэн. Тэгтэл энэ нийгэмлэгийн дарга шалгалт оруулахгүй гэсэн бичгийг бидэнд хоёр удаа ирүүлсэн. Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналт үүсээд 75 жил болж байна. Энэ түүхэн хугацаанд бид анх удаа шалгалт оруулахаас татгалзсан хариулт авсан.

 

-Шалгалт оруулахаас татгалзсан шалтгаан  юу вэ?

 

-Орос-Монголын хамтарсан байгууллага учраас Оросын талаас зөвшөөрөл авах ёстой. Зөвшөөрөл авсны дараа шалгалт оруулна гэсэн тайлбар өгсөн. Тиймээс бид ЗТХЯ-нд хандаж, зөвшөөрөл авч байж шалгалт орохоор болсон.

 

-Сая Д.Жигжиднямаа даргатай уулзсан байх. Шалгалт оруулахыг зөвшөөрсөн үү?

 

-Шалгалтыг оруулна гэсэн. Гэхдээ санхүүгээ шалгуулахгүй гэж байна. Үүнийг би ойлгохгүй байна.

 

-Санхүүгээ шалгуулахгүй байх үндэслэлээ тайлбарласан уу?

 

-Орос-Монголын хамтарсан нийгэмлэг учраас заавал хоёр тал хамтарч шалгах ёстой гэсэн тайлбар хэлж байна. Хамтарсан шалгалт энэ байгууллагын дотоод асуудал. 1949 оны гэрээ яриад байна. Энэ гэрээнд Монголын хууль тогтоомжийг ижил түвшинд мөрдөнө гэсэн заалт бий. Монголын хууль илүү зүйл шаардаагүй. Цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, нөхөн олговор, илүү цаг гэх мэт зүйлсээ шалгуулахгүй бололтой.

 

-Дарга нь зөвшөөрөөгүй учраас  санхүүг нь шалгахгүй гэсэн үг үү?

 

-Бид чадах ядахаараа л ажиллана.

 

-Хувь нийлүүлсэн байгууллагууд ийм шалтгаанаар шалгуулахгүй байх нь зөв үндэслэл мөн үү? Бусад байгууллага ингэж татгалздаг уу?

 

-Үгүй. Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрийг шалгаж байсан. “Эрдэнэт”-ийг гэхэд бид жил болгон шалгадаг байсан. Оросын талаас юм ярьж байгаагүй.

 

-Монголын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа учраас Монголын хууль үйлчлэх ёстой биш үү?

 

-Гарцаагүй. Монголын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай бүр 100 хувийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж Монгол  Улсын хуулийн дагаж мөрдөнө. Харин УИХ-аас баталсан олон улсын гэрээтэй зөрчилдөх юм бол гэрээг баримтална гэсэн заалт бий.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
Дарваан хар, Жигжиднямаа нарын дээлээ нөмрөх хугацаа ойртож байгаа
2019-03-12
wwww:
Тендерийн булхайг нь битгий хуйвалдчихаарай. Дандаа Хуйвалдаан шүү. Тендерийн коммис хуралдаагүй байхад бид ялсан гээд МУИС -н доктор хүртэл явдаг юм шүү. Ийм хуйвалдаан их байгаа шүү
2019-03-12
Төмөр замын хурган дарга нар нь хүртэл хагартлаа баяжсан байдаг шүү дээ.миний найзын таньдаг нэг дарга хотод хэд хэдэн бөйшинтай бас үнэтжй эдлэн газартай гэсэн.Хамгийн сүүлийн загварын Ренж ровэр,волксваген унадаг том гар байдаг гэсэн.Шалгуулахгүй гээд байгаагийн шалтгаан нь энэ байх л даа.Улсын хөрөнгөөр тэрбумтан болцгоосон луйварчин муу хулгайч авилгачдыг бүгдийг нь шийтгэх цаг хэзээ ирэх бол
2019-03-12
Дааа:
ОРОС АХ НАРЫН НЭР БАРЬЖ ХӨРӨНГӨ ШАМШИГДУУЛАГЧ ШҮҮ
2019-03-11
Miat-d huul uilchilj bna
2019-03-11
Ubtz ailiin gants erh
2019-03-11
Vant uls bish bolson mortloo ongiroi yum bod moriin zereg
2019-03-11
Ubtz ongiroi
2019-03-11
kkk:
Mongol ulsiin nutag devsgert uil ajillagaa yavuulj baigaa baiguulaga shalguulah yostoi.Orosiin tal tatgalzah zuilgui gsn hariu ugsun bailguide.
2019-03-11
kkk:
Mongol ulsiin nutag devsgert uil ajillagaa yavuulj baigaa baiguulaga shalguulah yostoi.Orosiin tal tatgalzah zuilgui gsn hariu ugsun bailguide.
2019-03-11
Etdenetugs gesen meregjliin hyanaltyn avligchin, oilgohgui bnaa, sumyn tuvuus irsen, gandon, meregliin hyanalt sanhuugiin shalgalt hiidhii gene
2019-03-11
tz:
teneg malaa, mongol orsosyn niigemleg yumaa!!!! orosuudaas zuvshuurul avch shalguulnaa, Sanhuugee!!!!
2019-03-11
tz:
hudlaa sensaats tariisan, medee l bna
2019-03-11
hodolmoriin hyanaltad er ni mergejiliin hyanaltad sanhuu yamar hamaa bnaaa ene teneg setguulch tenegee gaihuulj bgaa yumuu esvel sanaatai iim medee gargaj bgaa yum uuu
2019-03-11
mergejliin hyanaltaniihand mungu ugchihcheeeeeee shalgaaaaacheeeeeee
2019-03-11