Вьетнам улсаас Монголд тахианы мах нийлүүлэхээр тохиролцжээ
2019-03-11

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд ажиллалаа.

 

 

Төлөөлөгчид ХХААХҮ-ийн сайдын тэргүүлдэг Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хуралдаанаар тохиролцсон асуудлын мөрөөр Монгол Улсаас БНСВУ-д экспортлох гүн хөлдөөсөн хонь, ямаа, адуу болон үхрийн махны талаар яриа, хэлэлцээ хийлээ.

 

Мөн БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн дэд сайдтай хоёр талт уулзалт хийж, тус улсын Мал, амьтны эрүүл мэндийн газар болон Баталгаажуулалтын газрын техникийн хуралд оролцов. Уулзалт, хурлын үр дүнд БНСВУ-ын эрсдэлийн үнэлгээ хийх ажлын хэсэг Монгол Улсад ойрын хугацаанд ирж ажиллахаар болсон юм. 

 

 

Энэ үеэр “СП групп”, “Кофидек” зэрэг Япон, Европ, АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг үндэстэн дамнасан томоохон хүнсний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, Вьетнам Улсаас олон улсын стандартын хангасан эрүүл, аюулгүй тахиа, далайн бүтээгдэхүүнийг Монгол Улсад нийлүүлэх талаар тохиролцсон юм.

 

 

Монголын төлөөлөгчид мөн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад ажиллаж, хоёр улсын Мал эмнэлгийн ерөнхий газар хооронд хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас Лаос Улсад нийлүүлэх гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүний мал эмнэлгийн хорио цээрийн асуудлаар тохиролцоонд хүрч, Лаос Улс руу мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэхээр болов.


Эх сурвалж: ХХААХҮЯ

Shuud.mn
Сонин хачин
...Төлөөлөгчид ХХААХҮ-ийн сайдын тэргүүлдэг Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хуралдаанаар тохиролцсон асуудлын мөрөөр Монгол Улсаас БНСВУ-д экспортлох гүн хөлдөөсөн хонь, ямаа, адуу болон үхрийн махны талаар яриа, хэлэлцээ хийлээ... гэсэн байнаа
2019-03-12
ХН....:
очиж очиж муу төлгүүдээс хаа холоос генийн өөрчлөлттэй тахиа зөөж идэхийм байна л даа... турж үхэх гэж байгаа биш дэээ
2019-03-12
YASAN ECHEDGUI YUM BE DANDAAL ULSUJ UHGEJ BAGS YUM SHIG YUM GUIJ BAIH YUMA 60.say maltai baij
2019-03-11
Зочин:
Тахиа идэхгүй бол болохгүй болчихоод байн уу
2019-03-11
Zochin:
Mongol tahianii makh hatuu uchir boxer tahianii makh gej bid nerledeg, ter hol haluun ornoos tahia zeehee boliyo. Haluun ornii muudsan tahia ideh huselgui baina , Orgio tahianii makhaa idye. Jims jimsgene avbal tendees muudahgyu ireh bolob uu.
2019-03-11
zochin:
hogjij bgaa geed tengeriin une bgaad bhaar yahiin be. niigemd turul buriin l davhargiihan bna shd. mungu muutai hun n arai hyamdaar avaad l ideg l dee
2019-03-11
zochin:
bolno shdee yagaad eserguutseed bgaan be? import shd, hereglegch durtaigaa songood l hereglene blgu de, tegehgu bol orgio tahia yamar unetei bgaa bilee dee. eruul ahuin standartad n l niitsej bval boloo shd
2019-03-11
Good
2019-03-11
ЭРДЭНЭТ:
ТУРЖ ҮХЭХ ГЭЖ БАЙГАА ЮУ, МОНГОЛДОО ТАХИАНЫ АЖ АХУЙГАА ХӨГЖҮҮЛ, ДУРАКУУДАА!!!
2019-03-11
USAs tahia orj irj bn l geed bsn.daraa n tr n dandaa baruun holnii guy gd l hatuu bh n atgagui bnga zkgsdg hol n baruun l gd bsn.mdhgui see
2019-03-11
зочин:
Ёстой новшнууд юм аа монгол махгүй үхэх гээд байна уу Ядарч яваа ард түмнээ түрүүчийн хордуулж дуусч байгаа нь хятад хүнсээр арай багдаад байгаа юм уу Үгүй бол төлөгүүдэд зах зээл нээж өгч жаахан олз өөрсөдөдөө олоо юм бол вуу даа Монгол хүнд тахиа гахай ч тийм сайхан юм биш дээ
2019-03-11
zochin:
soliorstiin beee, mongoldoo tahian aj ahuigaa hugjvvleechee.
2019-03-11
zochin:
hogjij bgaa geed tengeriin une bgaad bhaar yahiin be. niigemd turul buriin l davhargiihan bna shd. mungu muutai hun n arai hyamdaar avaad l ideg l dee
зочин:
за больж үз тээр холоос наашаа явуулаад одоо бас халуун орны хумхаа тусах нь дутаж гэнэ дээ.тэрний оронд үндэсний үйлдвэрлэлээ дэмжээч ээ. улс орныхоо аюулгүй байдла бодооч ээ
2019-03-11
Ийм дэмий юм хийх гэж гадаадад бидний татвараар зугаалсан юм уж
2019-03-11