"Оюутолгой" ХХК-ийн 550 ажилтныг улаанбурхан өвчний эсрэг дархлаажууллаа
2019-03-11

Оюутолгой ХХК-д ажилладаг гадаадын иргэн Улаанбурхан өвчнөөр өвчилсөн нь лабараторийн шинжилгээгээр батлагдсан. Энэ дагуу ЭМЯ, ХӨСҮТ, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын хамтарсан баг энэ сарын 7, 8 ны өдрүүдэд Оюутолгой компаний баазад ажиллан, эрсдэлийн хамтарсан үнэлгээ хийлээ. Тус үнэлгээний хүрээнд ойрын хавьталыг тогтоож,  сорьц авч лабораторийн шинжилгээ хийсэн юм.

 

 

Үүнээс улаанбурханы тохиолдол илрээгүй байна. Мөн тус компаний гадаад болон дотоодын 700 гаруй хүнд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, 550 хүнийг Улаанбурханы эсрэг дархлаажуулалтад хамруулж ажиллалаа. Оюутолгой компаний зүгээс мэргэжлийн багийханыг голомтод ажиллах нөхцөл бололцоогоор хангаж, цаашид урьдчилан сэргийлэх зөвлөгөө, зөвлөмжийг мөрдөж ажиллахаа илэрхийллээ.

 



 

Shuud.mn
Сонин хачин