Нөхөрсөг тэмцээнд 40 гаруй тамирчин оролцов
2019-03-12

Нийслэлийн Онцгой байдлын газраас Мэдээлэл шуурхай удирдлагын төв, нийслэлийн Түргэн тусламжийн төвтэй хамтран гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хороонд зохион байгууллаа.

 Нийтийн биеийн тамир спортыг сурталчлах, алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулагдсан тус тэмцээнд НОБГ, МШУТ, Түргэн тусламжийн төвийн нийт эрэгтэй, эмэгтэй зургаан багийн 40 гаруй тамирчин оролцож, хурд хүчээ сорьсон юм.

 Тэмцээний нэгдүгээр байрт  НОБГ-ын эрэгтэй баг тамирчид, МШУТ-ийн эмэгтэй баг тамирчид тус тус шалгарлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин