Дэлхийн улсууд 346 хүний аминд хүрсэн “Бионг”-оос татгалзаж эхэллээ
2019-03-12

Этиоп улсад зорчигч тээврийн онгоц осолдож, олон хүн харамсалтайгаар амиа алджээ. Энэ талаар “ВВС” агентлаг болон “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Агаарын салбар дахь 2019 оны хамгийн том сүйрэл өчигдөр болж, дэлхий нийтээрээ олон зуун хүний үхлийн гэрч боллоо.

 

Тодруулбал Этиопын иргэний агаарын тээврийн “Ethiopian Airlines” компанийн “Boeing 737 Max 8” онгоц осолджээ. Ослоор тус онгоцонд зорчиж явсан 157 хүн амиа алдлаа.

 

Онгоц хуваарийн дагуу Этиопын нийслэл Аддис Абеба хотоос Кенийн нийслэл Найроби хот руу нислэг үйлдэж байжээ. Онгоц хөөрөөд 1-2 минутын дараа станцаасаа холбоо тасарч, зургаан минутын дараа осолдсон болохыг тогтоолоо.

 

Ослын газар аврагчид хугацаа алдалгүй очсон ч ганц ч хүнийг эсэн мэнд аварч чадаагүй байна. Аврагчид хэдхэн хормын өмнө онгоцны хоёр хар хайрцгийг олж, мэргэжилтнүүдэд хүлээлгэн өгсөн талаар тус улсын Тээврийн яамнаас уламжлав. Тус улсад анх удаагаа олон хүний аминд хүрсэн томоохон онгоцны осол болсон учир орон даяар гашуудал зарлажээ. Мөн томоохон телевизүүд энтертаймэнт нэвтрүүлгүүдээ зогсоосон байна. Эрх баригчид АНУ болон “Boeing” компанийн мэргэжилтнүүдээс тусламж хүсч, шалгалтын ажиллагаанд хамтран ажиллахыг хүссэн аж. Хамтарсан багийн шалгалтын эхний дүгнэлт ирэх долоо хоногт гарна.

 

Хормын төдийд сүйрсэн онгоцонд Канад, Итали, БНХАУ болон Кени, Этиоп зэрэг 30 гаруй орны иргэд зорчиж явсан ба НҮБ-ын 20 гаруй мэргэжилтэн байжээ.

 

Ослын дараахан эдгээр орны Ерөнхийлөгч нар төрийн далбаагаа хагас бөхийлгөн, амиа алдсан иргэдээ дурсав.

 

 

Ахмад осолдохоос хэдхэн хормын өмнө төв станцаасаа ослын буулт хийх зөвшөөрөл хүссэн гэх мэдээллийг албаныхан хэвлэлийнхэнд өглөө. “Техникийн доголдол үүссэн байж болзошгүй. Аюулгүй байдлын улмаас ослын буулт хийх зөвшөөрөл хүсч байна” гэж ахмад хэлжээ.

 

“Төв станцын удирдлагууд ахмадын үгийг үл тоосон нь 157 хүн амиа алдахад хүрсэн байж болзошгүй гэх мэдээлэл хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр тархаж, “Ethiopian Airlines” компанийг буруутгах иргэдийн тоо олширчээ. Үүнтэй зэрэгцэн “Ахмадаас мэдээлэл хүлээн аваад хариу өгөхийн завдалгүй холбоо тасарсан” гэх эх сурвалжгүй мэдээлэл ч таржээ.

 

Ерөнхий сайд Абий Ахмед “Үнэхээр харамсалтай үйл явдал боллоо. Энэ хэргийн буруутанг олох хүртлээ ажиллах болно” гэж мэдэгдээд, “Boeing” компанийн бусад загварын онгоцуудыг нислэгт гаргахыг хатуу хориглолоо. Мөн Монгол Улс, БНХАУ, Өмнөд Африк, Кайманы арлууд болон Индонезийн Засгийн газар “Boeing 737 Max 8” онгоцоос түр хугацаагаар татгалзахаар болжээ. Харин АНУ-ын Холбооны Нислэгийн Захиргаа “Boeing”-ийн шинэ загварын онгоц техникийн хувьд аюулгүй хэмээж, үргэлжлүүлэн ашиглах болно” гэлээ.

 

Уг мэдээлэлтэй зэрэгцэн Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн “Korean Air” компани энэ онд зургаан ширхэг “Boeing 737 Max” онгоцыг  нисгэхээр төлөвлөж байснаа түр хугацаанд царцаажээ.

 

“Korean Air” компани 2015-2016 онд “Boeing 737 Max” загварын 50 ширхэг онгоц худалдан авах гэрээг “Boeing” компанитай амжилттай хийсэн. Мөн “Korean Air”-ийн өрсөлдөгчид болох “Jeju Air”, “T’way Air” компани  “Boeing 737 Max” загварыг худалдан авахаар гэрээ байгуулаад байв.

 

 

“Boeing” компани нэгдүгээр сард “737 Max”-ийн шинэ загваруудаа олноор нийлүүлсний 20 хувийг нь БНХАУ-д нийлүүлсэн байна. Энэ загварын онгоц “Boeing” компанийн үйл ажиллагааны ашгийн 30 хувийг бүрдүүлдэг. Он гарснаас хойш энэ төрлийн онгоцны үйлдвэрлэлийн гарц сард 57 болж нэмэгдсэнээр борлуулалтын орлого нь жилийн 30 тэрбум ам.доллар давсан аж.

 

“Boeing” компанийн хувьцаа 24 цагийн дотор 13 хувиар унаж, ихээхэн алдагдал хүлээгээд байна.

 

Ийнхүү олон улс “Boeing” компанийн сүүлд үйлдвэрлэсэн “Boeing 737 Max” онгоцноос ТАТГАЛЗАЖ эхэллээ. Учир нь зургаан сарын өмнө Индонезийн “Lion Air” компанийн  “Boeing 737 Max 8” онгоц осолдож, 189 хүн амиа алдсан юм.

 

"Lion Air" компанийн удирдлагууд “Boeing 737 Max” онгоцыг худалдан аваад хэдхэн долоо хоног болж байв. “Boeing 737 Max” онгоц хөөрснөөс 15 минутын дараа осолджээ.

 

Ийнхүү хэдхэн сарын зайтай “Boeing” компанийн “Boeing 737 Max” загварын хоёр онгоц осолдсон нь тус компанийн нэр хүнд газарт унахад хүргэлээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Харамсалтай нь дэлхий дээр чиний бичсэн Боингоос чинь өөр найдвартай онгоц үйлдвэрлэгч алга даа сурвалжлагчаар, энэ эдийн засгаар сүйрсэн улс Этиопоос чинь хэдэн мянга дахин хөгжилтэй европ америк тивийн орнууд энэ онгоцноос татгалзах шинж алга даа. Бойнгийхан асар олон орны захиалгаа дийлээгүй сууж байгаа улс шүү дээ
2019-03-12
Зочин:
Аюулгүй онгоц үйлдвэрлээч.
2019-03-12
Боинг гээч дээв Бионг ч гэх шиг
2019-03-12
Одоо айфоноос нь дэлхий татгалзвал Америк ер нь дампуурал руу хурдтай явна шүү
2019-03-12
Kk:
Zov mongolchuud tatgalzah hergtei
2019-03-12
По:
Орос бас татгалзсан
2019-03-12
kkk:
ene delhiid naidvartai zuil gej ugui
2019-03-12
kkk:
shiuun puuuhhhhhhh
2019-03-12
Айробус л найдвартай юм бишүү. Германи захиалганд дарагдсаан
2019-03-12
kkk:
ene delhiid naidvartai zuil gej ugui