Америкийн заналт дайсан Омар АМЬД
2019-03-12

Алан хядах "Талибан" бүлэглэлийн толгойлогч Мулла Омарыг Афганистан дахь АНУ-ын цэргийн баазын үйл ажиллагаатай танилцаж буй талаар албаныхан мэдээлэв. 

 

 

Түүнийг Америкчуудын эсрэг томоохон халдлага үйлдэхээр төлөвлөж байж болзошгүй гэж Пентагон уламжилээ.

 

Афганистаны Забул гэх мужид байрлах АНУ-ын цэргийн баазаас 3 км-ийн цаана холгүй Омарыг нуугдаж буй гэх мэдээллийг тагнуулыхан өгөв. 

 

Нидерландын сэтгүүлч "Талибан" бүлэглэлийн хэд хэдэн гишүүнтэй ярилцлага хийж байсан ба 2012 онд Омарын хувийн бие хамгаалагчаар ажиллаж байсан залуутай ярилцлага хийж байв. 

 

АНУ-ын Засгийн газар Омарыг 2013 онд цэргийн ажиллагааны үеэр амиа алдсан хэмээн мэдээлсэн ч "Талибан" бүлэглэл эрс үгүйсгэсэн удаатай. 

 

Омар тус бүлэглэлийг 1999 оноос удирдаж эхэлсэн бөгөөд 2005 онд АНУ-ын Засгийн газар түүнийг “Алан хядагч, олон улсыг заналхийлэгч” хэмээж, толгойг нь 10 сая ам.доллароор үнэлсэн билээ. Өнөөдрийг хүртэл Омар болон түүний хамсаатан гэгдэх 12 этгээдийг интерпол хайж байгаа юм. Афганистаны удирдлагууд Омарыг хамгийн багадаа 3000 хүний аминд хүрсэн хэмээн буруутгаж, цаазаар авахаа мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин