Еврей музейд халдсан жихади үлдсэн амьдралаа шоронд өнгөрүүлнэ
2019-03-12

Алан хядах "Исламын улс" бүлэглэлийн гишүүн, Францад төрсөн жихади Мехди Неммуче гэх этгээд 2015 оны тавдугаар сард Белгийн нийслэл Брюссель хот дахь еврей музейд халдлага үйлдсэн билээ.

 

 

Уг террорист халдлагаар гурван хүн амиа алдаж, олон хүн шархадсан түүхтэй. 

 

Тухайн өдөр 33 настай Мехди "Kalashnikov" буугаар зэвсэглэж, музей үзэж байсан иргэд рүү гал нээсэн байна. Халдлагын дараахан тусгайгийнхан түүнийн баривчилсан юм.

 

Еврей сүмийн асуудлаарх шүүх хурал 2019 оны нэгдүгээр сарын 1-нд эхэлсэн ба шүүхээс жихади Мехдид зэвсэг өгч, халдлага үйлдэхэд нь туслалцаа үзүүлсэн Накер Бендрер гэгчид 15 жилийн ял оноолоо.

 

Харин халдлага үйлдсэн Мехди Неммучед бүх насаар нь хорих ял оноосон байна.  Шүүгч "Мехди Неммуче үлдсэн амьдралаа шоронд өнгөрүүлэх болно" гэж мэдэгджээ. 

 

 

Мехди өнгөрсөн 2013 оны долоодугаар сард Сири руу зугтааж, улмаар Исламын улсад элссэн болохыг тагнуулынхан тогтоосон юм.

 

Мөн түүнтэй хамт Исламын улсад элссэн залуус  2016 оны долоодугаар сард Брюссель хотын нисэх буудалд халдлага үйлдэж, 33 хүний аминд хүрчээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Munkhnaran eej
2019-03-12