Харанхуй нөмрөөд буй Венесуэлд ОНЦ БАЙДАЛ зарлалаа
2019-03-12

Хоёр удирдагчтай болоод буй Венесуэл улсын нөхцөл байдал улам хүндэрч, иргэд нь хөрш орнууд руу дүрвэн гарсаар байна. 

 

 

Таван өдрийн өмнө 23 мужийн 18-д нь цахилгаан тасарч, бүх үйлчилгээний газрууд хаалгаа барьжээ.

 

Боливар муж дахь Симон Боливарын нэрэмжит усан цахилгаан станцад гэмтэл гарсан нь ийнхүү орон даяар цахилгаан тасарчээ.

 

 

Ерөнхийлөгч Николас Мадуро орон даяар цахилгаан тасарсан нь сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдогийн хийж буй хорлон сүйтгэх ажиллагаа хэмээн мэдэгджээ.  Харин Гуайдо "Мадурогийн дарангуйлал хяналтаас гарч, ямар ч буруугүй ард түмнээ зовоход хүрлээ. Эрх мэдэлд дурлагч, дарангуйлагч" гэж буруутгалаа.

 

Венесуэлийн Үндэсний ассамблей Гуайдогийн хүсэлтээр ОНЦ БАЙДАЛ зарласан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээлэв. 

 

Онц байдал 30 өдөр үргэлжлэх ба энэ хугацаанд эрчим хүчний системийг сэргээх зорилгоор олон улсаас тусламж авах зорилготой гэнэ. "Төрийн өмчит “Corpoelec” эрчим хүчний компанийн объектууд болон ажилтнуудыг хамгаалахад зэвсэгт хүчнийг гол анхаарлаа хандуулах хэрэгтэй" гэж Гуайдо хэллээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин