Д.Ган-Очир: Алт тушаалт 80 орчим хувийн бууралттай байна
2019-03-12
Гэрэл зургийг MPA.mn

 

Монголбанкны Судалгаа, статистикийн газар болон Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн (ERTIM) -тэй хамтран, ЖАЙКА байгууллагын дэмжлэгтэйгээр “Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага -2019” арга хэмжээг өнөөдөр /2019.03.12/ зохион байгууллаа.  

 

2013 оноос хойш уул уурхайн бүтээгдэхүүний үнийн бууралтаас шалтгаалан Монгол Улсын эдийн засгийн өсөлт маш ихээр буурч эхэлсэн. Мөн улсын төсвийн алдагдал нэмэгдэж 2016 он гэхэд ДНБ-ийн 17 хувьд хүрсэн.

 

2017 оноос хойш засгийн газар эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаж байна. ОУВС-ийн тооцоолсноор Монгол Улс энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар 2022 он гэхэд төсвийн алдагдалын ДНБ-д эзлэх хувийг 1.5 хувьд хүргэх ба үүний тулд засгийн газрын зардлаа танах шаардлагатай гэдгийг судлаачид онцолж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Арга хэмжээний үеэр Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очироос зарим зүйлийг тодрууллаа.

 

-Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлага ямар түвшинд байна вэ?

 

 -Энэ онд эдийн засаг 6.5-7 хувийн өсөлттэй байхаар байна. Мөн төлбөрийн тэнцлийн алдагдал өнгөрсөн 2018 онд 1.9 тэрбум буюу нэлээд том алдагдалтай байсан. 2019 онд энэ алдагдал буурах төлөв харагдахгүй байна. Ялангуяа Монголбанкинд тушаадаг алтны  хэмжээ 2018 онд 21.9 тонн байв. Алтны орлогоос 750 гаруй сая ам.долларын ашиг олдог байсан. Гэтэл энэ оны эхний хоёр сарын байдлаар энэ үзүүлэлт 80 орчим хувийн бууралттай явж байна. Бууралтын шалтгаан нь рояалти татвар 2.5 хувь байсан нь өссөн. Үүнтэй холбоотойгоор  иргэд, аж ахуй нэгжүүдийн Монголбанкинд алт тушаадаг үйл хөдлөлд өөрчлөлт гараад байна. Энэ үйл хөдлөл цаашид үргэлжлэх юм бол Монголбанк 750 сая ам.долларын орлого олж, түүгээрээ валютын зах зээлд оролцдог байсан оролцоо нэлээд хязгаарлагдах үндэслэлийг бий болгож байна.

 

-Өрнөж байгаа улстөрийн үйл явдалтай холбоотойгоор нөлөө бүхий банкуудын үйл ажиллагаа ганхаж магадгүй гэсэн айдас байна.

 

-Өрнөж байгаа асуудал Засгийн газартай холбоотой. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор банкуудын үйл ажиллагаанд сөрөг үр дагавар одоогоор илрээгүй байна.

 

-Нэг сарын 1-нээс хэрэглээний зээлийн хугацааг хязгаарласан. Үүнтэй холбоотойгоор хэрэглээний зээл саарч байна уу?

 

-Манай банк 2018 оноос эхлээд богино давтамжтай хэрэглээний зээлийн мэдээллүүдийг авч удирдлагуудад танилцуулдаг болсон. Нэгдүгээр сарын 1-нээс өр орлогын харьцааг 70 хувиар тогтоогоод хугацааг 30 сар болгосонтой холбоотойгоор сүүлийн хоёр долоо хоногийн мэдээнээс харахад хэрэглээний зээлийн өсөлт саарч байна. Оны өмнө 30 сараас хамаагүй өндөр хугацаатайгаар зээл олгогдож байсан бол өнөөх хойш 25 сар болж буурсан. Тэгэхээр бодлогын үр дүнгүүд гараад эхэлчихсэн байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Алт байгаа л даа. Хууль нь гараагүй бас ямар юм гарахыг хөдөө хээр ажилладаг хүмүүс мэдэхгүй. 68 хувийн татвар шиг юм байвал яана.
2019-03-13
баагий:
Муугаар нь АЛТНЫ КОМПАНИУД гэж хавтгайруулахыг больмоор байна. Тэр дотор чинь МЭРГЭЖЛИЙН улс орныхоо хөгжилд хувь нэмэр болсон нь ч бий шунал хөтлөгдсөн саяны ОСОЛ ГАРГААД байгаа эко алтан заамар шиг бүр цаашлаад голын эх гольдролыг ч ялгаж мэдэхгүй хаадаг бохирдуулдаг МАЛ толгойтой томчууд ч байгаа юм шүү. Харин ТӨР ЗАСАГ самардаг болчихсон тул АЛТ ТУШААЛТ буурдаг ёстой.
2019-03-12
Содном:
Энэ алтны компаниудыг давраахаа боль. Ер нь манайд төр гэж байдаг юмуу? Алтны компаниуд хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн газраа ажилладаг юмуу? Тэгээд эд мнар татварыг нь нэмчихээр алт ухахаа больчихдог юмуу? Хэрвээ ухахаа больдоггүй бол алтаа яадаг байна вэ? Хүмүүсийн хэлээд байгаа шиг хилээр хулгайгаар гаргадаг нь үнэн юмуу? Тийм бол алтны компаниудын тайланг гаргуулж дутуу тушаасан бол эрхийг нь цуцалж, холбогдох нил гаалийн болон хяналт шалгалтын газруудад хариуцлага тооц.
2019-03-12
зочин:
Монгол улсад гааль, хилийн хяналт гэж юм байна уу
2019-03-12
сүржин сүржин мэдээлэл өгөөд байлгүй хил хяналт ял шийтгэлээ чангла. гэхдээ 5% ийн рояалти тогтоогоогүй бай гаа биз дээ
2019-03-12
oyun:
Demii yum yarij bhaar ochij altniihaas tatbaraa abaldaa uhsan uuliin ajliig ni haraad l tatbaraa abaachee ,,tegeed ter alt chin haachchihdag yum baij l b gaa shuu dee archaagui rur zasag be languunii muu jijig naimaanaas l tatbar abch chadah yumaa dandaa belenchleed l bh yum ter tatbariin baitsaagch bolon mongol banknii nuhdiig ter uul ruu altaa olj ir geed hooldoo jijig muu kompani deerlehej bhaar tomuudtai huuli esnii daguu uzeltsej chadahgui nohoin baasnuud
2019-03-12
Д.Ган-Очир yamar muuhai garaa be shud nud bankind ajilaad muuhai bolj bgaa ats bnda bagaas medhin bna gaigui huuhed bsn
2019-03-12