8.2 тэрбум төгрөгийн үнэтэй хэт авиан оношилгооны аппаратыг гардуулав
2019-03-12
Гэрэл зургийг MPA.mn

 

Манай улсын 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТөв, 9 дүүргийн Эрүүл мэндийн төв, Улсын томоохон эмнэлэгүүд Японы буцалтгүй тусламжаар өндөр хүчин чадалтай орчин үеийн хэт авиан оношилгооны аппараттай боллоо. Уг аппаратыг гардуулж өгөх арга хэмжээнд  Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Масато Такаока, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж нарын албаны хүмүүс оролцов.

 

Тус бүр нь 213 сая төгрөгийн үнэтэй 34 ширхэг энэхүү хэт авиан оношилгооны аппаратыг Монгол Улсын засгийн газар, Япон улсын Засгийн газрын хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн тухай санамж бичгийн хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх хүсэлтийн дагуу олгож буй юм байна. Энэхүү аппаратыг 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТөв, 9 дүүргийн Эрүүл мэндийн төв, ХӨСҮТ, Улсын томоохон эмнэлэгүүдийн удирлагад Эрүүл мэндийн сайд гардуулж өгөв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Япон Улсын Засгийн газар, Японы ард түмнээс Монгол Улсад үзүүлж буй тэр дундаа эрүүл мэндийн салбарт үзүүлж байгаа тусламж үйлчилгээний тухай ярих юм бол цаг их орно. Япон Монгол хоёр орны ард түмний найрамдлын бэлэгдэл болсон томоохон бүтээн байгуулалт удахгүй ашиглалтад орох гэж байгаа сайхан мэдээг хүргэе. Тэр нь 2019 оны дөрөвдүгээр сард Японы буцалтгүй тусламжаар босч буй Анагаахын шинжлэх ухааны эмнэлгийг хүлээн авах үйл ажиллагаа болно. Японы Засгийн газрын 170 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийн хүрээнд Монгол Улсад төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг нэмэгдэж байгаа юм. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хамгийн их тулгамдаж байсан нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулж өгч буйд туйлын баяртай байна” гэв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Масато Такаока “Монгол Улсын эрүүл мэндийн салбарт бидний зүгээс оруулж буй хувь нэмэр бүхий энэхүү тоног төхөөрөмж нь орчин үеийн маш өндөр хүчин чадалтай юм. Тиймээс Монгол хүний эрүүл мэндийг хамгаалах үйлсэд болоод аливаа өвчин  хавдрыг эрт илрүүлэхэд хувь нэмрээ оруулаасай гэж бид бүхэн хүсч байна” гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэхүү хэт авиан оношилгооны аппаратын нийт өртөг 8.2 тэрбум төгрөг аж. Өндөр хүчин чадалтай суурин ЭХО аппарат нь эх барих, эмэгтэйчүүд, хэвлий, зүрх судас, ураг, тэр дундаа элэгний оношилгоо, шинжилгээ хийх боломжтой дэвшилтэд технологи юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ene unetei apparatuuadad uzuuleh gej mungegui Mongolchuud uilee uzej etsest ny hiigdeh emchilgee ny oroitoj baina. Unetei apparatuud, zarim telbertei shinjilgeenuudiig jild 1 udaa daatgalaas zardliig ny daadag baihaar EMD-d nemelteer suulgaj egmeer baina. MRIbolon SCAN-iin 300 gariu myngan tegregnii zardliig Mongolchuud teleh uneheer hund baina. Daatgal telsen murtlee uilchilgee avch chdahgyu baina. Ali ulsiin EMD-d zardliig ny teldeg shuu dee
2019-03-13
Anhaar !!:
En unetei Apaarat heregseliig tegeed ajilluulah Emch mergejiltengee l sain beld dee !!! Mergejiltengui hongild toos daruulaad hewtuuleed baiw daa !!! Sarangerel setguulch guia !!
2019-03-12