Өргөн хэрэглээний барааны үнэ 6.9 хувиар өсчээ
2019-03-12

ҮСХ-ноос энэ оны хоёрдугаар сарын нийгэм, эдийн засгийн тайланг танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны 2 дугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.5 хувь, өмнөх оны эцсээс 1.1 хувь, өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар өссөн байна. Үнэ өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.8, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 3.6 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 4.9 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 10.9 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 10.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны 2 дугаар сард өмнөх оны эцсээс 1.1 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 4.5 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлэг болон хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ тус бүр 1.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод 2019 оны 2 дугаар сард өмнөх сараас 0.5 хувь, өмнөх оны эцсээс 0.7 хувь, өмнөх оны мөн үеэс 7.9 хувиар өслөө. Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны 2 дугаар сард өмнөх оны мөн үеэс 7.9 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 8.9 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн дүн 8.6 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 15.6 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 3.6 хувь, тээврийн бүлгийн үнэ 3.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

 

Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны 2 дугаар сард өмнөх оны эцсээс 0.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 3.5 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 1.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 1.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Улаанбаатар хотод 2019 оны 2 дугаар сард өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 34.9 хувь буюу 120 бараа, үйлчилгээний үнэ өсөж, 11.0 хувь буюу 38 бараа, үйлчилгээний үнэ буурч, 54.1 хувь буюу 186 бараа үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байв. Судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн барааны 58 нэрийн барааны үнэ нэмэгджээ.

Н.Нягт

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
buduun mongolchuud olsog olsog:
mongolchuud gants hiih heregtei ym bol turah. sain olsog olsog , zugeer shuu, eruuljine, turana
2019-03-12