“Хүнсний сода”-аар шүдээ цайруулах ЗӨВ ДАРААЛАЛ
2019-03-13

Хүнсний содаар шүдээ цайруулах зөв дарааллыг “www.wikihow.com” сайт мэдээллээ.

 

Алхам №1

 

 

Ганцхан халбага хүнсний сода таны шүдийг гайхалтай гялалзуулах болно. Халбага содаа аяганд хийгээд дээрээс нь бага зэргийн халуун ус хийгээрэй. Дараа нь сайтар хутга. Яг л гурил шиг зуурамтай болсон үед нь хэрэглээрэй. Шүдний сойз дээрээ бага зэргийг сода түрхээд шүдээ зөөлөн гэгч нь 1-2 минут үрээрэй.

 

Алхам №2

 

 

Заавал хүнсний сода дээрээ ус хийхгүйгээр нимбэгний шүүс хийж болно. Энэ нь илүү дүнтэй. Буйл, шүд, тагнаа өвдсөн үед энэ аргыг хэрэглэвэл нэн тустай.

 

Алхам №3

 

 

Зөөлхөн үстэй сойз сонгох хэрэгтэй. Учир нь содаар богино хугацаанд угаахгүй хамгийн багадаа 2-3 минут зарцуулах учир буйл гэмтэх аюултай.


Алхам №4

 

Хүмүүс содаар шүдээ угаасны дараа шууд л хүйтэн усаар амаа зайлдаг. Энэ бол буруу алхам. Хорыг хороор гэдэг шиг шүдээ угаасныхаа дараа давстай бүлээн усаар амаа зайлаарай. Энэ арга нь ус пааланг гэмтээхээс хамгаалдаг гэнэ.

 

Алхам №5

 

 

Ихэнх хүмүүс содаар ойр ойрхон шүдээ угаадаг. Энэ бол буруу. Учир нь байнга угаах нь шүдний пааланг гэмтээж, улмаар өнгө алдуулдаг. Паалан эдлэлийг байнга зүлгэхээр хөх өнгөтэй болох нь элбэг. Шүд ч гэсэн ялгаагүй. Тиймээс та энэхүү хуваарийн дагуу шүдээ угаавал шүд тань байнга гялалзах болно.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Халиун:
зөв арга мэдээллэсэн таньд баярлалаа
2022-01-07