Ким Чен Уны охин дүү парламентын гишүүн болжээ
2019-03-13

Хойд Солонгос улсад энэ сарын 10-ны Ардын дээд хурлын сонгууль  зохион байгуулагдаж, ирэх таван жил төр барих эрхмүүдийг тодруулжээ.

 

 

Эрх баригчид сонгуулийн өдөр бүх нийтийн амралтын өдөр болгосон учир иргэд сонгуульдаа идэвхтэй оролцсон гэж тус улсын төрийн мэдлийн "KCNA" агентлаг мэдээллээ. 

 

Нийт сонгогчдын 99.99 хувь нь саналаа өгч, 687 гишүүнийг 100 хувийн саналаар сонгосон гэнэ. 

 

Ким Чен Уны төрсөн дүү Ким Ё Жон Хойд Солонгосын Ардын дээд хурлын гишүүнээр байна. Ийнхүү тэрбээр Кимийн гэр бүлээс өндөр албан тушаалд томилогдож буй хоёр дахь хүн боллоо. 

 

Өдгөө 30 настай Ким Ё Жон Солонгосын ажилчдын намын төв хорооны Суртал ухуулгын хэлтсийн орлогч даргаар ажиллахаас гадна ахынхаа шадар туслах юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин