Монголын төр гамшгаас хамгаалах үйлсэд "гар татахгүй"
2019-03-13

“Эко Алтан Заамар” ХХК-ийн уурхайн нурангид дарагдсан иргэдийг аврах ажиллагаанд оролцсон Онцгой байдлын алба хаагчдыг Шадар сайд Ө.Энхтүвшин хүлээн авч уулзлаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Шадар сайд Ө.Энхтүвшин “Онцгойгийн алба хаагчид үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байсан. Хана нурах өндөр эрсдэл байсан ч түүнээс айлгүйгээр үүргээ гүйцэтгэж байсан нь миний бахархалыг төрүүлсэн. Зөвхөн энэ удаад ч биш, Отгонтэнгэр хайрханд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа болоод ган, зуд бүхий л үед албан үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэдэг алба хаагчдаараа бахархаж байна. Эх орныхоо өмнө хүлээсэн үүрэгтээ үнэнч байж үлгэр жишээгээр тэмцэж буй та бүхнийг шагнах саналыг Ерөнхийлөгчид уламжилсан. Ерөнхийлөгч санал нэг буйгаа хэлсэн. Иймд шагнуулах алба хаагчдын тодорхойлолтоо даруйхан гаргахыг хүсч байна” гэлээ.

 

ОБЕГ-ын дарга, генерал Т.Бадрал “Гамшгийн голомтод ажилладаг хүмүүст Монгол Улсын төр шагналаа харамладаггүй. Шадар сайдын өгсөн үүргийн дагуу “Эко алтан Заамар” ХХК-ийн талбайд гарсан ослын талбайд ажилласан нийт 36 албан хаагчынхаа шагналын тодорхойлолтыг Шадар сайдад албан ёсоор гардуулж өгье” гэв.

 

Онцгой байдлын алба хаагчдын шумбалтын багаж хэрэгсэл болоод усны хувцас тун тааруу байгаад Шадар сайд онцгой анхаарал хандуулж цаашид “Монгол улс гамшгаас хамгаалах ажилд гар татахгүй” гэдгийг онцлов.

 

Онцгой байдлын алба хаагчдын цалин хөлсөнд гурван төрлийн нэмэгдэл бий болсон. Тухайлбал онцгой нөхцлийн нэмэгдэл, мэргэжлийн зэргийн нэмэгдэл, онцгой гавьяа байгуулсны шагналыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс олгож эхлээд байгаа.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Шүүгчдийн цалинг нэмсэн чинь авдаг авилгал нь нэмэгдсэн гэсэн. Тэрэнд орвол эдний цалинг 3/4 дахин нэмэнд шүүгчдийнхийг хамвал таарна.
2019-03-13
Zochin:
Xyn chanaraar xuliin chigchii xuruu bolson nuxur, .Abgai ni aaligyi xugshin shar emgen deer yed telibiziin texnikch xiideg shag zardag bsan Zaluuchuud nairyylsan spirtiig ni ix ch abch uudag bailaa gej..
2019-03-13
Бульдог:
Энэ нэг шар нөхөр ажил хийсэн дүх үзүүлээд энд тэнд осол аваар гарахаар очиж худлаа өөрийгөө харуулаад авахаа сайн мэдэх юм аа. "Миний бахархлыг төрүүлсэн" гэчихжээ. Чиний бахархлыг төрүүлэх гэж наад хүмүүс чинь ажиллаад байх юм бол наад уул уурхайн осол аваар чинь ч тасрахгүй юм байна л даа. Уг нь худлаа том том бааж суухаар тэнд осол аваар гарахгүй байх нөхцөл бололцоог нь хангаж өгөх нь л чиний ажил үүрэг юм шүү дээ._
2019-03-13
зочин:
Тиймээ өнгөрсөн хойно нь гараа сунгаад яахав
2019-03-13
pkxny:
ГАМШИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ТӨР ГАР ТАТАЖ БАЙГАА
2019-03-13