60 сая төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ
3-13

 

 

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн нутаг дэвсгэр Мандалт гэх газраас 2019 оны 1 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө нэр бүхий 8 айлын зуслангийн амбаарт хулгай орж 60 сая төгрөгний үнэ бүхий эд зүйлс алдагдсан гэмт хэргийг Завхан аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

 

Гэмт хэргийг Завхан аймгийн Алдархаан сумын харъяат иргэн М, Н, М, О нар бүлэглэн үйлджээ. Үйлдэгдсэн хэргийн шалтгаан нөхцлийг судлахад иргэд үнэ бүхий эд зүйлээ харуул хамгаалалтгүй орхиж ойр орчимд нь айл байхгүй газар хадгалж байгаа нь гэмт хэрэгтнүүдэд хулгайлах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

 

Нийт иргэд орон байр агуулах саваа хараа хяналттай байлгаж, үнэ бүхий эд зүйлээ хяналттай газар хадгалах,болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
s:
60 terbumaa olooch
2019-03-13