Сургуулийн барилга гэнэт нурж, 10 хүүхэд амиа алджээ
2019-03-14

Нигерийн нийслэл Лагос хотноо байрлах дунд сургуулийн барилга гэнэт нурсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

"Уг гэнэтийн ослын улмаар 10 хүүхэд амиа алдаж, олон хүн бэртэж, сураггүй алга болсон" талаар Гамшгаас хамгаалах төвөөс уламжлав. 

 

Дөрвөн давхар барилгын нэг давхарт 100 гаруй хүүхэд байсан талаар гэрчүүд мэдээлжээ. Аврагчид шуурхай ажиллаж, 40 хүүхдийг эсэн мэнд аварч, гэр бүлд нь хүлээлгэн өгчээ. 

 

Сураггүй бологсдын эрэн хайх ажиллагаа үргэлжиж байна. 

 

Барилга ямар шалтгаанаар нурсан нь нууц байгаа ч тус барилгыг олон жилийн өмнө барьсан, насжилт өндөртэй барилга гэж албаныхан мэдээлэв. 

 

2014 оны есдүгээр сард Лагос хотноо зургаан давхар барилга нурж, 116 хүн харамсалтайгаар амиа алдсан бол 2016 онд нэгэн сүм нурж, мөн 100 хүн амиа алджээ. 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин