KFC-д хийсэн шалгалтын дүгнэлт хаачсан бэ?
2019-03-14

 

KFC сүлжээний Зайсан салбарт хоол идсэн 37 хүн хордлого авч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн. Өвчтнүүдээс цусан суулгын нян илэрсэн гэдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас урьдчилсан байдлаар мэдээлээд байгаа.

 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас KFC-ийн Зайсан дахь салбарт нарийвчилсан хяналт шалгалтыг хийхээс гадна бусад 11 салбарт урьдчилан сэргийлэх шалгалт хийжээ.  Хяналт шалгалтын дүгнэлт өнгөрөгч долоо хоногт эцэслэн гарна хэмээн мэдэгдээд байв. Үүний дараагаар шалгалтын дүгнэлтийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нээлттэй мэдээлнэ гэсэн. Одоогоор хяналт шалгалтын дүгнэлтийг хэзээ танилцуулах талаар тодорхой мэдээлэл алга байна. Энэ долоо хоногийн сүүлчээр МХЕГ, ХӨСҮТ-тэй хамтран мэдээлэл хийх албан бус сураг сонсогдов.

 

Үндсэндээ KFC сүлжээ хоолны газраар үйлчлүүлсэн иргэд хордсон асуудал үүсээд даруй сар гаруй хугацаа өнгөрөөд байна. Гэвч одоог хүртэл тус хоолны газарт хийсэн хяналт шалгалтын дүнг мэргэжлийн хяналтын байгууллагаас танилцуулахгүй байгаа нь иргэдийн дунд бухимдал үүсгээд байна.

 

KFC-ийн асуудлын араас Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан Заамар” ХХК-ийн уурхайд гарсан ослын шалтгаан нөхцлийг тогтоохоор ажилласан хяналт шалгалтын дүгнэлтийг ч мөн танилцуулаагүй байгаа нь нийгэмд хүлээлт үүсгээд байгаа юм. 

 

Э.Халиун

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Наад мэргэжлийн хяналт чинь авилгад идэгдсэн зөв шийдвэр гаргахгүй яаж зөвийг олхыг хөх тэнгэр мэднэ
2019-03-15
Zocnin:
KFC suljeenii huatad taliin beltgegcn nartai haryutslaga tootsoocnee Mash bohir zawaan Tsaad KFCiin suljeend asuudliig tawiwal harin cn torguuli tawyulj hojih bolno mongoliin KFC
2019-03-14
Huz:
Naaduul chin dugnelt gargahgui e darga n hahuuli avaad tserguudee daramtlahaa medne
2019-03-14
зочин:
Энэ мэргэжлийн хяналтынхныг дарга цэрэггүй хуйгаар нь солихгүй л бол бүтэхгүй, одоогийн улсууд нь бүгд ашиг сонирхлын зөрчил, хээл хахуульд барьцаалагдчихсан улс байгаа, үнэн зөвөөр дүгнэлт гаргана, ажлаа шударгаар хийнэ гэвэл ёстой горьдсоны гарз
2019-03-14
garaa tsaylgachikhaad khor nayruulji baygaa daa
2019-03-14
Ajilaa hiihgui mergejliin hyanaltiig taraagaad shine humuus avch ajluul hariutssan saidiig n oorchil toriin albiig hudaldaj ideed ajlaa hiihgui humuusiig hohirooj bna
2019-03-14