Фэйсбүүкийн үйл ажиллагаа доголдоод НАЙМАН ЦАГ боллоо
2019-03-14

Дэлхий нийтээрээ фэйсбүүк нийгмийн сүлжээ рүү нэвтрэх боломжгүй болоод байна. Тус компани байгуулагдсан цагаасаа хамгийн удаан зогсолтыг хийгээд буй бөгөөд цахим хуудастаа "Би догогдлыг арилгахаар ажиллаж байна. Та бүхэнд бидэнд итгэнэ үү" гэж бичжээ. 

 

 

Олон сая хэрэглэгчтэй фэйсбүүк рүү ойролцоогоор найман цаг орчим хандалт хийх боломжгүй, доголдсон хэвээрээ байна. 

 

Фэйсбүүк сүлжээнд ямар шалтгаанаар догогдол үүссэн эсэх нууц байгаа ч албаныхан энэ бүхэн "DDoS" халдлагатай ямар ч холбоогүй гэж уламжлав. 

 

Фэйсбүүкийн гол бүтээгдэхүүн хоёр апплейкшн болон инстаграм хуудас руу мөн нэвтрэх боломжгүй болжээ.

 

Бусад нийгмийн сүлжээнүүд догогдолгүй хэвийн үйл ажиллагаагаа явуулж буй талаар "CNN" агентлаг твиттер хуудастаа жиргэжээ. 

 

2008 онд дэлхий даяар 150 сая орчим хэрэглэгчтэй байсан фэйсбүүк өнгөрөгч онд 45 орчим минут хаагдаж байсан түүхтэй. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин