Сургуульд буутай этгээдүүд халдлага үйлдэж, хүүхдүүдийг хөнөөжээ
2019-03-14

Бразилийн өмнөд хэсгийн Сузано хотноо байрлах "State School Raul Brasil" гэх дунд сургуульд буутай хоёр этгээд халдлага үйлдсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

"Энэхүү зэвсэгт халдлагын улмаас найман хүн амиа алдаж, 10 хүн шархадсан" гэж орон нутгийн цагдаагийн газраас уламжлав.

 

Амиа алдагсдын зургаа нь хүүхэд бол үлдсэн гурав нь сургуулийн ажилчид байжээ. Мөн эмнэлэгт хүргэгдээд буй зарим хохирогчдын биеийн байдал муу байгаа гэнэ. 

 

Галт зэвсгээр зэвсэглэсэн хоёр этгээд хичээлийн завсарлагаанаар сургууль руу нэвтэрч, сургуулийн захирлыг эхэлж буудаад дараа нь сурагчид руу гал нээжээ. 

 

"Сургуульд буу дуун гарлаа" гэх иргэний дуудлагаас найман минутын дараа цагдаагийнхан хэргийн газар ирж, хариу арга хэмжээ авчээ.

 

Цагдаа нарыг ирэхээс урьтаж, халдлага үйлдсэн этгээдүүд амиа егүүтгэсэн байна. 

 

Халдлагатай холбогдуулан Сузано хотын дарга Жоао Дориа гурван өдрийн гашуудал зарлаж, амиа алдагсдад хүндэтгэл үзүүлэх шийдвэр гаргажээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин