Эрдэнэс Тавантолгойн нүүрс тээвэрлэдэг жолооч кабиндаа шатаж нас баржээ
2019-03-14

Эрдэнэс Тавантолгой компанийн нүүрс тээврийг хийдэг жолооч Цагаан хадны нүүрс ачиж буулгах талбайд кабиндаа шатаж нас баржээ. Өчигдөр гарсан эл хэргийн талаарх эцсийн дүгнэлт хараахан гараагүй байгаа ч кабин дотроо ашигладаг халуун тогооноос гал авалцсан гэж үзэж байгаа аж. Нас барсан жолооч Эрдэнэс Тавантолгойн нүүрсийг тээвэрлэдэг Сань-Хэ гэх хятад компанид ажилладаг байсан гэх мэдээлэл байна.

 

Өмнө нь мөн л Эрдэнэс Тавантолгойн гэрээт тээвэрлэгч компанид ажилладаг залуу кабиндаа шатаж, эмнэлэгт хүргэгдээд, харамсалтайгаар нас барсан.

 

Нүүрс тээврийн компаниуд нийгмийн даатгал, ослын даатгал, бичиг баримтын бүрдэл асар муу байдгаас ийм хэргүүдэд тээвэрлүүлэгч, тээвэрлэгч хоёр компанийн аль нь ч хариуцлага хүлээхгүй жолооч нар хохирох тохиолдол цөөнгүй гарч байна. 

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин