Гишүүдийн хурууны хээгээр санал өгөх төхөөрөмжийг байршуулжээ
2019-03-14

 

УИХ-ын чуулганы 2018 оны зургадугаар сарын 29-ний  өдрийн хуралдаанаар УИХ-ын хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөөр гишүүд ирц, саналаа  хурууны хээгээр өгдөг байх заалт оруулсан билээ. Тодруулбал, Дэгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн Санал хураалт явуулах ерөнхий журамаар:

 

 9.1.Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлыг ил болон нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.

 

9.2.Ил санал хураалтыг гар өргөж, эсхүл цахим тоолуураар, нууц санал хураалтыг санал хураах хуудсаар, эсхүл цахим тоолуураар явуулна. /Энэ хэсэгт “Хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал өгөхөд биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-өөр идэвхэждэг систем бүхий цахим тоолуурыг ашиглана.” гэсэн 2 дахь өгүүлбэр 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ гэж тус тус заасан. 

 

Энэ хуулийн гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, саналаа өгөх заалт хуулинд заасны дагуу хаврын чуулганаар хэрэгжиж эхлэх юм. 

 

Харин гишүүдийн хурууны хээгээр саналаа өгөх төхөөрөмжийг УИХ-ын Тамгын газраас бэлэн болгож, чуулганы танхимд байршуулсан байна.  Гишүүд хурууны хээгээр саналаа өгснөөр бусдын өмнөөс кноп дардаг хууль бус үзэгдэл арилна гэж үзэж байгаа юм. 

 

Ийнхүү М.Энхболдыг УИХ-ын дарга байх үед батлагдсан хуулийн заалт хэрэгжиж эхлэх нь.  

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Хэдэн тэрбумаар хийлгэж мөнгө хусаж байгаа бол
2019-03-15
иргэн:
Ард түмнээс сонгогдчихоод зорилгоо ухаардаггүй хүмүүсийг хүмүүжүүлэх гэж зардал зарж байдаг хайран юм. Цуглахаараа албан тушаал яриад суучихдаг. Наад УИХ-н гишүүд чинь хүний мууд их дуртай албан тушаалтан огцоруулна гэвэл бүгд цугладаг учраас энэ хаврийн чуулганаас эхлээд нэг нэгээр нь огцруулаад бай. Тэгвэл ирц бүрэн амар. Дараагийн сонгуульд ийм юм бүү үзэгд.
2019-03-14
Hiimel huruuny hee ih hemjeegeer hiij uilchilne. Utas 9908erhii huruu chigchii huruu
2019-03-14
Kkkkk:
Mi yamar hamaatai jum bol bohir gartai mgl daisanshuu dee
2019-03-14
ккк:
Хэн өөрчилсөн төхөөрөмжын мөнгийг төлөх болж байна. Мөнгөтэйгөөрөө Б. Наранхүү юу??? Хариуцлагатай байж чадахгүй улсын мөнгө үрж өөр аргад шилжих гэж
2019-03-14
Хэдэн тэрбумаар хийлгэж мөнгө хусаж байгаа бол