Трампын экс шадар туслах 7.5 жил хоригдохоор боллоо
2019-03-14

2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн тэрбумтан Дональд Трампын сонгуулийн штабын дарга асан Пол Манафортод Виржини муж улсын Александрия хотын шүүх 47 сар шоронд хоригдох ял оноосон билээ.

 

 

Полыг  татвар болон банкны хууль тогтоомжийг зөрчсөн, гадаадын банкны дансаа нуун дарагдуулсан зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгаж, ийнхүү яллажээ. Тэрбээр дээр хэрэгт буруутгаж, есөн сарын хугацаанд хоригдсон юм. 

 

Тэгвэл Холбооны тойргийн шүүх өчигдөр түүнд Манафортод 3.5 жилийн хорих ял нэмж оноосон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр ийнхүү 7.5 жилийн торны цаана өнгөрүүлэхээо болжээ.

 

Манафорт шүүхийн өмнө хэвлэлийнхэнд "Намайг уучлаарай. Би буруутай" гэж хэлсэн аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
манай хууль хэзээ ийм болох вэ.
2019-11-25
зочин:
манайх хэзээ ийм шударга шүүхтэй болно доо.
2019-11-25
иргэн:
Шударга шүүхтэй улс сайхан юмаа
2019-03-15