АНУ-ын бөмбөгдөгч онгоцууд маргаантай бүсэд эргүүл хийжээ
2019-03-14

АНУ-ын хоёр "B-52" бөмбөгдөгч онгоц өчигдөр газар нутгийн маргаантай Өмнөд Хятадын тэнгис дээгүүр зөвшөөрөлгүй нислэг үйлдсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Бөмбөгдөгч онгоцууд өчигдөр үүрээр Гуам дахь "Андерсон"  нисэх баазаас хөөрч, маргаантай бүсийн агаарын орон зайд нэвтэрч, цэргийн сургуулилт хийсэн гэж АНУ-ын Номхон Далайн агаарын нисэх хүчний төвөөс уламжлав. 

 

АНУ-ын нисэх хүчин маргаантай бүс дэх холбоотон орнуудаа дэмжих, хамгаалах үүргийнхээ хүрээнд Өмнөд Хятадын тэнгист нислэг үйлдсэн болно" гэж тус төв мэдэгджээ.

 

Энэ сарын эхээр мөн хоёр бөмбөгдөгч онгоц Өмнөд Хятадын тэнгис дээгүүр эргүүл хийсэн байна. 

 

БНХАУ-ын эрх баригчид сүүлийн хэдэн жилийн турш хөрш орнуудаа үл тоон Өмнөд Хятадын тэнгист эзлэн түрэмгийлэх бодлого явуулж, цэргийн баазаа барихаас гадна олон тооны цэргээ байршуулсан нь АНУ-ын дургүйцлийн дээд цэгт хүргэсэн юм.

 

Улмаар АНУ, Ази тив дэх холбоотнуудаа хамгаалах зорилгоор тус маргаантай бүсэд нислэг үйлдэх, эргүүл хийх зэрэг цэргийн ажиллагаа явуулах болжээ. 

 

Пентагон 2004 онд Гуам аралд Андерсон"  нисэх баазыг байгуулсан түүхтэй. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Гатдуудыг нэг бөмбөгдөөдхөөсэй
2019-03-15
Хаа бсан Америк Өмнөд Хятадын тэнгист үхсэнээ доншуучилж явдаг бнаа.
2019-03-15
irgen:
amerikiin durguig hyrgeh bolson um baihdaa yahavdee, ed nar hynii nutag deegyyr nisleg hiih estoi umuu, ooriinh ni oron shal oor gazar baigaa bizdee ed nar l delhiid zanal uchruulj baigaa shdee
2019-03-14