Бие засах ч эрхгүй тээвэрчин бүсгүйчүүд хөөрхий
2019-03-15
Гэрэл зургийг MPA.mn

 

Тавантолгой Гашуунсухайт чиглэлд 180 компанийн нүүрс тээвэрлэлтэд 13 мянган жолооч ажиллаж байна. Мөн Шивээхүрэн-Сэхэ боомтод 20 гаруй аж ахуй нэгж, 3 мянга орчим тээврийн хэрэгсэл, жолооч ажиллаж буй. Эдгээрийн 200 гаруй нь эмэгтэй жолооч.

 

2016 онд 20 гаруй эмэгтэй нүүрс тээвэрлэлтэд явж, хүнд даацын машины жолоо мушгиж амьдралаа залгуулдаг байсан бол энэ тоо өдгөө 200 болж нэмэгджээ. Тэдгээр эмэгтэйчүүдийн ихэнхи нь өрх толгойлсон ээжүүд гэнэ.

 

Монголоос авахгүй цалинг тэндээс олдог учраас л гэртээ харилгүй ард үлдсэн хүүхдүүдийнхээ гэдсийг өлсөхгүйн тулд тээвэрт явдаг тухайгаа жолооч эмэгтэйчүүд хэлж байна.

 

Эмэгтэй хүн хүнд, хүчирт тооцогдох том оврын автомашин жолоодно гэдэг хэцүү. Тэгээд 12 мянган эрэгтэй хүмүүсийн дунд ажиллана гэдэг бас л бэрх. Яахав, амьдралаа дээшлүүлэх чин хүсэл нь “асч” буй учраас зүтгээд л байгаа. Гэвч өчнөөн олон хоног дугаарлан зогсох тэдэнд тайван бие засах эрх байдаггүй нь хамгийн их асуудал дагуулаад байгаа гэнэ.

 

С.Майхүү: Давсгаа чинэртэл гүрийх үе олон 

 

Энэ талаар 200 гаруй эмэгтэй жолоочийн төлөөлөл С.Майхүү “Бие засах гэж явж байгаад хүмүүс осолд өртдөг. Бие засна гэдэг хүний наад захын эрх. Гэтэл Шивээхүрэн, Ганцмод, Гашуунсухайт, Цагаанхад орчимд ариун цэврийн газар буюу 00-ын асуудал шийдэгдээгүй учраас 200 гаруй километр газар давсгаа чинэртэл гүрийх үе ч эмэгтэй жолооч нарт байдаг.

 

Заримдаа зам дагаад 00 байхгүй учраас давсгаа барьсаар байгаад л хаана очиж зогсоно тэнд “биеэ хөнгөлнө”. Ингэхдээ олон эрчүүдийн дунд явж байгаа учраас нэлээд зайд гарч бие засна. Эргээд ирэхэд оочер дайрах асуудал тулгарна. Эмэгтэй хүнд сар болгон сарын тэмдэг ирнэ. Энэ үед ариун цэврийн хэрэглэлээ хаана солих вэ гэдэг үнэхээр асуудал болдог" гэв.

 

 

Өнгөрсөн онд нэгэн жолооч эрэгтэй зам дагуу бие засаад эргээд автомашин руугаа алхаж яваад урт чиргүүлтэй автомашины чиргүүлэн дундуур санамсаргүйгээр орж харамсалтайгаар амь насаа алдаж байжээ. Энэ мэтчилэн бие засах хамгийн наад захын хүний эрх тэнд хэдэнтээ зөрчигддөг байна.

 

"Мэргэжлийн хяналтын дүгнэлтийг буруу гэж Монгол Улсын төрийг доромжилсон"

 

Бие засах газраас гадна хооллох газар олддоггүй аж. Хоол зарж, борлуулдаг хэсэг бүлэг хүмүүс бий ч тэдэнд хэн ч стандарт, чанарын шаардлага тавьдаггүй тул заримдаа өмхийрсөн махтай хоол зарах ч тохиолдол байдаг гэнэ. С.Майхүү “Би өлсөж үхэхгүйн тул өмхийрсөн махтай хоол идэж л байсан” хэмээн ярьсан юм. Мөн хоол зардаг хүмүүс төдийлөн ирэх нь ховор учраас өөрсдөө цахилгаан тогоо, билетка аваад машиндаа хоол хийж идэх аргыг бүгд сонгожээ.

 

Харамсалтай нь цахилгаан тогоо, халаагуур зэргээс гал гарч амь насаа эрсдэлд оруулах тохиолдол гарсаар...Хоёр ч сайхан залуу автомашиндаа шатаж хорвоогийн мөнх бусыг үзээд байгаа.

 

Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард автомашины кабиндаа шатаж нас барсан залуугийн эхнэр Ж.Туул “Би нөхрийнхөө шатсан машин дээр нь очиж үзсэн. Төмөр л үлдсэн байсан. Миний нөхөр биш байсан болоосой  гээд эдлэл хэрэглэлийг нь ухаж үзсэн чинь гэрээсээ аваад гарсан халбага, сэрээ хоёрынх нь төмөр гарч ирэхэд л нас барсан гэдэгт итгэсэн /уйлав.сур/.

 

Нөхрийгөө нас барсны дараа үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг тогтоож өгөхийг хүссэн. Энэхүү хүсэлтийн дагуу Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагаас үйлдвэрлэлийн осолд тооцох үндэслэлтэй. Учир нь энэ байнгын ажлын байр гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл үүнийг ажил олгогч буюу хятад тал “Танай байцаагч буруу дүгнэлт гаргасан” гээд МХЕГ-т очсон байна. Энэ бол Монгол Улсын төрийг доромжилж байгаа гэсэн үг” гэлээ.

 

Монголоос авахгүй цалин өгдөг учраас гэртээ харихгүй...

 

Ийм л хүнд нөхцөлд Монгол жолооч нар ажилласаар, амьдралын төлөө зүтгэсээр...Тэднийг ингэж олноор нь эмэгтэй, эрэгтэйгүй цуглуулсан шалтгаан нь бэлэн мөнгө.

 

Шивээхүрэн-Сэхэ боомтод нүүрс тээвэрлэлтэд явдаг С.Майхүү сардаа 3-5 мянган юанаар цалинждаг аж. Гэхдээ автомашины эвдрэл, гэмтлээ жолооч өөрөө бүрэн хариуцдаг тул эвдэрсэн тохиолдолд овоо ахиу мөнгөөр засч, сэлбүүлдэг юм байна. Тэр мөн л хөдөлмөрийн гэрээгүй ажилладаг. Тиймээс амь нас, эрүүл мэндээрээ хохирвол ажил олгогч “хохино” л гэнэ.

 

Гэхдээ “Монголоос авахгүй цалинг тэндээс аваад байгаа учраас л гэрт нь хариулахгүй гэдсийг нь өлсгөхгүй тэнд уяад байдаг учраас л Монголчууд тэнд ажилласаар байна. Хөдөлмөрийн гэрээг жолооч нар сүүлийн жилүүдэд маш идэвхитэй ярьдаг болсон ч эрхээ мэдэхгүй, хуулиа ойлгохгүйгээс хөдөлмөрийн гэрээгүйгээр, хүлцэнгүй ноомой ажилласаар...

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ganaaa:
Er em adilhan shuudeeee.... genderiiin tegsh baidal
2019-03-18
Zzzsss henii tuluu amidraad baigaa um be....amidral,ajilaa tuluvluuch...neg l zovsonoo gaihaad, hunii umnuus zovood baigaa um uu haishaa um be
2019-03-17
Гаман:
Монгол эрчүүдийн байж байгаа царай нь энэ шүү дээ..Монгол эрчүүд олигтой байсан бол юу гэж эмэгтэйчүүд ийм ажил хийх вэ дээ! Ер нь бол,Монгол айл өрх, хөгшчүүд, эрчүүдийг хүртэл эмэгтэйчүүд л мөрөн дээрээ өргөж, тэжээж, чирч яваа шүү дээ.
2019-03-17
Сайн явах санааных. Амьдралаа зөв төлөвлөх хань ижлээ зөв олох зөв амьдрахад ухаан хэрэгтэй. Өрх толгойлсон бүсгүйчүүдийн дийлэнх нь муу ханьтай учирсан гэхүүдээ. Тэгээд л хүүхдийг нь гаргаад зовлонгоо зузаалж байх ямар хэрэг байнаа.
2019-03-16
Arai l bnaa:
Ingesnees gadagshaa garch ajillaachee. Bolj ugvul USA yavj ajilla, bolohgui bol Japan yumuu Korea yavahgui yu. USA-d full time-r ajillahad sard $2500 - $3000 hiine shdee. 7 honogt 40tsag l ajillana( 5 udur, udurt 8 tsag l ajillana). Herev tip-tei ajil hiivel tsalin deeree nemj tip-ee avahaar sard barag $4000 - $5000 gargaad avdag shde. Hool hurgelt, taxinii jolooch, massage, humsnii ajil, zuugchiin ajiluud bugd tip avdag. Negent l hulsuu ursgaad ajil hiij bgaam chin ali boloh undur tsalintai gazar ruu yavtsgaa humuusee, uursdiiguu bitgii tegj dooguur uneltsgee
2019-03-16
зочин:
Гомдолоо Женкоод л гомдол оо
2019-03-16
зочин:
Дэлхийд хаана ч байхгүй урт цуваа саяхныг болтол 185 км урт дараалал бий болж байлаа. Манайхаас өөр хаана ч иймэрхүү тээвэрлэлт байдаггүй юм больж үз төмөр замаа аль эрт 2009 ондоо ашиглалтанд оруулсан бол юу гэж олон хүний амь насны асуудал гарч бас байгаль орчныг сүйтгэж байхав.Тухайн үед ингээд л төмөр зам ашиглалтанд орох мэтээр унгас алдаж байсан өнөөдөр бас л давтагдаж маргааш юу болохыг таашгүй юм за тэгээд 20 жилийн дараа төмөр зам яриад сууж байх вий дээ
2019-03-16
irgen:
Estoi aimshigtai uur hyrch bainaa, uls dayar naad tv umaaraa erchimtei asuudal bolgoochee, mongolchuudiig ajil hiideggui gej doromjilno oldoj baigaa ajil ni ingej hyniig doromjilson, hynii erh zorchson ayultai yheltei temzsen um baidag um baina shdee,,,shuud toriinhon ene asuudliig anhaaraldaa avch onz baidal zarlahad ch bolson baina shdee………………….hariuzlag toozoochee ene talaar anhaarah estoi hymyyst, ded bytzee hogjyyleechee !!!!dendyy umaa
2019-03-16
irgen:
ene zavaan umaa yanzlaachee haashee yanziin malnuud ene tord suugaad baigaa um be !!!!!!!!!!!!!!!! Dendyy archaagui baigaa um bishyy………heterlee ingej baij yaj ard tymen chin eryylamdarch , uls oron chin hogjih geed baigaa um beee??????????????
2019-03-16
irgen:
ene zavaan umaa yanzlaachee haashee yanziin malnuud ene tord suugaad baigaa um be !!!!!!!!!!!!!!!! Dendyy archaagui baigaa um bishyy………heterlee ingej baij yaj ard tymen chin eryylamdarch , uls oron chin hogjih geed baigaa um beee??????????????
2019-03-16
залуу:
Oросын эрх ашигийн төлөө төмөр замын ажлыг гацааж нураасан 6-р ангийн боловсролтой бөх ерөнхийлөгчдөө гомдоло...
2019-03-15
зочин:
Гомдолоо Женкоод л гомдол оо
Emegteichuudin erhiig hamgaaldag baiguullagyd bdguimu. Olon ulsin baiguullagas unegui gorshonk ntr ogdiishd. Chaavaas amitad bhima. Sofy btr oruulj irdeg companiudtai yariad 200 emegteigin heregleef hangahad yadah yu bhv de ug n
2019-03-15
Oorsdiig n buruu:
Yhsnee hiij yavdag bnaa. Amidralaa saijruukba geed l yariad bdg. Arai gaiguinud n solongos garna, tgd amerik. Haana ch ochson ooradoosoo boldog shd. Mahan tolgoinud solongosoor duuren bn negnee alj hyadna uuj ideed, ter kabinda shataj bgaa n ch bas l tegjaga. Uhsnee hiij har arhind durlana be. Ehner n ch ter nohroo gehes ilu heden tsaas olood avchhiimsn gesn l baidaltai. Zavaan mongol humuus
2019-03-15
Jenkogoor tumur zamaa taviulaach....ardchilaliin byuanii hamgiin ikh hurtsen hun jenko shuu....
2019-03-15
Борко:
мундаг шүү миний муу бор дүү чинь хэхэ
2019-03-15
Уншигч:
Хөтөвчөө аваад кабиндаа бие засч л байхаас. Төмөр зам тавихгүй байгаа дарга нарыг ингэж жолооч хийлгэх юмсан.
2019-03-15
Neelttei hun baidag
2019-03-15