БНХАУ: Сурагчдад гашилж, муудсан хүнсээр үйлчилдэг байжээ
2019-03-15

БНХАУ-д хүнсний аюулгүй байдал байнга зөрчигдөж, иргэд эрүүл мэндээрээ хохирох нь элбэг.

 

Тэгвэл  Сычуань мужийн Чөндү хотноо байрлах "Chengdu No 7 Experimental" гэх дунд сургуулийн сурагчдад муудсан, гашилсан, хөгзтэй хүнсээр хийсэн хоол иддэг байсныг илрүүлжээ.

 

 

Тус сургууль эцэг, эхчүүдийн дунд ихээхэн алдартай  аж. 

 

Цагдаагийнхан сургуулийн цайны газрыг битүүмжилж, удирдлагуудыг нь баривчилсан гэнэ. 

 

 

Хүүхдүүдэд нь муудсан, хугацаа хэтэрсэн, гашилсан хүнсээр хоол хийж өгдөг байсныг мэдсэн эцэг, эхчүүд сургуулийн өмнөх талбайд эсэргүүцлээ илэрхийлж, улмаар цагдаагийнхантай мөргөлдсөн аж.

 

Сургуулийн удирдлагууд "Бид маш их ичиж байна. Үнэхээр уучлаарай гэх үгнээс өөр үг хэлж чадахгүй байна" гэж мэдэгджээ.

 

 

Хүүхдүүдэд муудсан хүнсээр хоол хийж өгдөг гэдгийг сургуулийн арга хэмжээнд оролцсон зарим эцэг, эх санамсаргүйгээр мэдсэн гэнэ. 

 

Тус сургуулийн удирдлагууд ойр орчимдоо мод тарих эцэг, эхийн өдөрлөг зохион байгуулжээ. Энэ үеэр хэсэг эцэг эх хөгзтэй талх олсон ба удалгүй галт тогооны өрөөнд хураасан их хэмжээний муудсан хүнсийг олсон байна. 

 

 

Мэргэжлийн хяналтын төлөөлөгч "Эдгээр муудсан хүнсээр хэзээнээс хоол хийж өгдөг байсныг тогтоож, хүүхэд бүрчлэн нарийн шинжилгээ авна" гэж мэдэгдэв. 

 

Учир нь зарим хүүхдүүдийн ходоод өнгөрөгч оны арваннэгдүгээр сараас өвдөж, туулгах зэрэг шинж тэмдэг илэрдэг байжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Zocnin:
KFC-iin tahia mon l iimerhuu maygaar beltgej hogjil buurai manai orond niiluulj ondor hogjiltei orondstandartaa barij niiluuldegiin tod jishee sayhan mongold bolson KFC iin hordlogoor ilercn bna
2019-03-15