Австрали залуу халдлага үйлдэж, 30 гаруй хүнийг хөнөөжээ
2019-03-15

Амар тайван Шинэ Зеланд улсад террорист халдлага гарч, орон даяар түгшүүр зарласан талаар "CNN" агентлаг мэдээллээ.

 

 

Цэргийн хээрийн хувцас өмсч, автомат буугаар зэвсэглэсэн 25-30 орчим насны, цагаан арьстай эрэгтэй Шинэ Зеландын Кристчөрч хотын төвд байрлах исламын шашны "Мажид Аль Нур" сүмд халджээ.

 

Халдлагаар урьдчилсан байдлаар 30 орчим хүн амиа алдсан гэж гэрчүүд мэдээлэв. Гэхдээ албаныхан албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

 

Тэгвэл халдлагыг Австралийн иргэншилтэй 28 настай залуу үйлдсэн гэж "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.

 

Учир нь гэмт этгээд автомат бууныхаа дээр байрлуулсан камераараа алхам тутмаа бичиж, нийгмийн сүлжээгээрээ цацжээ.

 

Гэмт этгээд сүм рүү орж буй, гал нээж, иргэдийг айлган сүрдүүлж буй хэд хэдэн богино хэмжээний дүрс цацагдаад байна. 

 

Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан гурван эрэгтэй, нэг эмэгтэйг баривчилсан талаараа саяхан мэдээлсэн билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Munkhnar eej
2019-03-16