Баян эцэг, эхийнхээ буянаар их сургуульд элссэн охин ХООСОН ХОЦРОВ
2019-03-15

АНУ-ын Хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчоо хамтарч, баян америкчуудын хууль бус үйлдлийг илчилж, эрүүгийн хэрэг үүсгээд буй юм. 

 

 

Баячууд авлига өгч, хүүхдээ дотоодын нэр хүндтэй их сургуульд оруулдаг болохыг тогтоожээ.

 

Тэдний нэг "Full House” телевизийн цувралын од Лори Лафлин өчигдөр нэг ам.долларын барьцаагаар батлан даалтаар суллагдаад байна. 

 

Тэрбээр хоёр охиноо Өмнөд Калифорнийн их сургуульд элсүүлэхийн тулд 500, 000 ам.долларын авлига өгсөн нь баримтаар тогтоогджээ.

 

Баян эцэг, эхийнхээ буянаар алдартай их сургуулийн оюутан болсон Лори Лафлины том охин  Оливиа Жэйд Жианулли  хүндхэн байдалд оржээ.

 

Нийгмийн сүлжээний од Олива олон жилийн турш гоо сайхны "Sephora Collection" компанитай хамтран ажилласан юм.

 

Тус компани дээрх дуулианы дараа Оливатай хамтран ажиллах гэрээгээ цуцалж буйгаа зарласан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

"Sephora Collection" компанийн хэвлэлийн алба "Өнөөдөр болж буй үйл явдлын сайтар ажиглаж, үнэлэлт дүгнэлт өгсний үр дүнд бид Оливиа Жэйд Жиануллитай байгуулсан гэрээгээ цуцлахаар боллоо" гэв. 

 

Одоогоор Лори Лафлины өмгөөлөгч уг асуудлаар тайлбар хийгээгүй байна. Оливагийн "Youtube" хуудсыг 2 сая, инстаграмыг нь 3 сая хэрэглэгч дагадаг юм. 

 

Авлигаар хэн нэгний их сургуульд элсэн суралцах боломжийг хааж орхисон баян америкчууд ойролцоогоор 200 мянган ам.доллараас 6 сая ам.долларын авлига өгч, томоохон нэр хүндтэй сургуульд хүүхдээ элсүүлжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
нэг долларын барьцаагаар суллагдсан гэнэ үү
2019-03-19
Manaid bol handiviin angi geedgoe nerlene shdee...
2019-03-16
манайтай адил
2019-03-15