Улаанбаатар
Хэвлэлийн салбарынхан үйлдвэрчний эвлэл байгуулах талаар ярилцаж байна
7 өдөр

 

Өнөөдөр /2019.03.16/ ХБНГУ-ын ФЭС-гийн дэмжлэгтэйгээр МҮЭ-ийн холбоо, “Хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудын үйлдвэрчин байгуулах санаачлагч гишүүд” хамтран зохион байгуулж буй “ХМСА-нуудын Үйлдвэрчин байгуулах хэрэгцээ шаардлага уулзалт хэлэлцүүлэг” Улаанбаатар зочид буудлын Өргөө танхимд болж байна. Уулзалтад аймаг орон нутаг, нийслэлийн хэвлэл мэдээллийн салбарын 30 гаруй ажилтан хамрагдаж байна.

 

 

Хэлэлцүүлэг эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: “Өнөөдөр Монгол Улсын нийгмийн бүхий л салбарт тулгамдсан асуудал маш их байгаа тэр дундаа хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа ажилтнууд болон сэтгүүлчдийн хувьд хөдөлмөрлөх эрхийн хүрээнд тулгамдсан асуудал их байдаг. Цалин хөлсөө нэмэгдүүлэх ажлын байрныхаа нөхцөлийг сайжруулах цаашид хөгжиж дэвших чамгүй олон тулгамдсан асуудал бий. Энэ тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд ҮЭ-ийн зохион байгуулалтын асуудал маш чухал юм. МҮЭ-ийн холбооноос ХБНГУ-ын ФЭС-тай хамтарч сүүлийн хэдэн жил Монголынхоо хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа сэтгүүлчид ҮЭ-ийн зохион байгуулалтад орж хөдөлмөрлөх эрхээ хамгаалах асуудлаар жил бүр тогтмол уулзалт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулдаг. Энэ жил 2019 онд хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа олон сэтгүүлчид хөдөлмөрлөх эрхийнхээ төлөө нэгдэж уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаад их баяртай байна. Яагаад гэвэл хүн өөрийнхөө үндсэн эрх ялангуяа хөдөлмөрлөх эрхээ эдлэхдээ ҮЭ-ийн зохион байгуулалтад орох нь хамгийн чухал юм. Дэлхийн улс орнууд ч гэсэн ҮЭ-ийнхээ эрхээ эдэлсний дараа бусад эрхүүдийг ярьдаг энэ бололцоо бий болдог гэдгийг ойлгодог болсон байна.

 

 

Манай хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа хүмүүс өөрсдийнхөө хөдөлмөрлөх эрхээ хамгаалах асуудалд зоригтой тууштай байгаасай гэж хүсч байна. НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалаар олгогдсон Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэхийн төлөө ҮЭ-ийн байгууллагаа байгуулж хичээж ажиллах цаг нь болсон байна. 2019 он бол маш онцлог жил ОУХБ-ын зуун жилийн ой тохиож байна. НҮБ-ын төрөлжсөн дөрвөн байгууллагын нэг болох ОУХБ-д Монгол Улс гишүүн байгууллага болсны 51 дэх жилийн ой тохиож байна. 2019 онд ОУХБ-ын түүхэн 100 жилийн ойн босгон дээр манай хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлж ҮЭ-ээ байгуулах бололцоо бүрдэнэ гэдэгт би бүрэн дүүрэн итгэж байна. МҮЭ-ийн холбооны зүгээс ҮЭ-ийн эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэх, чөлөөтэй зохион байгуулалтад орох, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхээ эдлэхэд МҮЭ-ийн холбоо олон мянган гишүүдийнхээ хамтаар та бүхэнтэйгээ нягт хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлмээр байна. ОУХБ-ын 100 жилийн ойн хүрээнд МҮЭ-ийн холбооноос эвлэлдэн нэгдэх эрхээ хамгаалах кампанит ажлыг хугацаагүйгээр зарлаж байна. Ер нь чөлөөтэй эвлэлдэн нэгдэнэ гэдэг асуудал нь нэг удаа зохион байгуулалтад ороод дуусдаг асуудал биш. Энэ бол хөдөлгөөн учраас байнга л гишүүдээрээ эгнээгээ өргөтгөдөг байнгын ажил байдаг учраас хугацаагүй кампанит ажлыг эхлүүлээд ажиллаж байна. Үүнд хэвлэл мэдээллийн салбарт түүчээ болон ажиллаж байгаа нийт ажилтнууд эрхээ эдэлж кампанит ажлын томоохон түүчээ нь болохыг хүсч байна” хэмээн хэллээ.

 

Үргэлжлүүлэн МҮЭ-ийн холбооны Залуучуудын хорооны дарга Э.Тамир “Эвлэлдэн нэгдэх эрхийн байдал, МҮЭ-ийн холбооноос баримталж буй байр суурь, зорилт”, МҮЭ-ийн холбооны Хөдөлмөр сургалт судалгааны төвийн захирал М.Ганаа “ХМСА-нууд Үйлдвэрчин байгуулахад МҮЭ-ийн холбооноос сургалт арга зүйгээр дэмжлэг үзүүлж болох тухай”, ХМСА-нуудын үйлдвэрчин байгуулах санаачлагч гишүүн Н.Болормаа “Олон Улсын сэтгүүлчдийн ҮЭ-ийн эвлэлдэн нэгдсэн байдал” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Уулзалтын төгсөлд ХМСА-ын ажилтнуудыг зохион байгуулалтад оруулах Уриалга боловсруулж, дараагийн хийх ажлаа тохирох юм байна.

 

Shuud.mn
Сонин хачин
ЭВ САНААНЫ НЭГДЭЛ -ҮЭ-ийн ЭРДЭНЭЭ БНА:
МАНАЙД ОРЖ НИЙЛЭЭ, БИ ШАТАЖ ӨГНӨ ШҮҮ...............
2019-03-17