Улаанбаатарт 11 хэм дулаан байна
2019-03-17

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 18-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

 

2019 оны 03 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Монгол Алтайн уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндий, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор 4-9 хэм, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 10-12 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин